Сансрын инженерчлэлийн доктор Д.Эрдэнэбаатарын онцлох 10 эшлэл

2020-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа монгол залуусын гараар бүтсэн анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-н дараагийн төсөл болон хэрэгжиж байгаа “Тэмүүлэл” төслийн багийн гишүүн,  Сансрын инженерчлэлийн доктор, МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатарыг урьж оролцуулсан.  Түүний онцлох 10 эшлэлийг хүргэж байна.   1.Зах зээл, бизнес талаас нь үзвэл дэлхий нийтээрээ маш том хөрөнгө оруулалтын талбар болсон энэ жижиг хиймэл дагуулын салбар руу хошуурч байна. Өнөөдөр өндөр технологийг хэн эзэмшиж байна, тэр эдийн засгийн эзэн нь болж байна, түүнд л давуу тал үүснэ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдлэгийн эдийн засгийн энэ үед улс орнууд технологиор л өрсөлдөж байна.
2.Яагаад бидний хэсэг залуус сансрын технологи гээд нэг юм яриад түүнийхээ хойноос улайраад байгаагийн суурь шалтгаан нь ердөө л энэ. Хөгжсөн улсуудтай бусад олон замаар өрсөлдөж болох л байх л даа. Машин, компьютер үйлдвэрлэл, технологийн сургалтууд гээд өрсөлдөж болно. Яагаад сансрын технологи гэж яриад байна гэхээр  хамгийн том, өндөр хэмжүүр нь байж чадна.
3.Дэлхий нийтийн чиг хандлага энэ жижиг хиймэл дагуулд чиглэж байна. Микро, нано, кубсат хиймэл дагуул гэх мэтээр нэрлэдэг. Хэмжээний хувьд маш авсаархан жижигхэн. Уламжлалт сансрын технологиос олон давуу талтай, цоо шинэ зүйл. Энэ технологийн хувьд хувийн секторын оролцоо их байдаг, бизнес тал руугаа сайн хөгжиж байгаа.
4.2009 онд жижиг хиймэл дагуул, жижиг пуужингийн зах зээл 1 тэрбум орчим ам.доллар байсан бол 2019 он хүртэлх хугацаанд энэ салбарын хөрөнгө оруулалт 17 тэрбум ам.доллар хүртэл өссөн үзүүлэлт байна. Энэ бол асар хурдтай өсөж буй зах зээл.
5.Жишээ хэлэхэд, манай улс өнөөдрийн нөхцөлд хиймэл дагуулын мэдээллийг яаралтай үед худалдаж аваад, ихэвчлэн үнэгүй татаж авч болдог бага нягтралтай зураг авч ашиглаж байгаа. Түүний цаана адилхан нэг улс хиймэл дагуул бүтээгээд түүнийхээ зургийг зараад, заримыг нь үнэгүй тараагаад сууж байгаа. Тэр нь бас тодорхой хугацаатай, нэг өдөр л үйл ажиллагаа нь дуусаад дахиж хийхгүй гэхэд бид хоосон хоцорно. Тэр үед бид наанадаж цаг агаарын мэдээ сэлт цаанадаж аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдахыг үгүйсгэхгүй.
6.Манай улсын хувьд төр л оролцож, шинжлэх ухаан, технологийн салбартаа илүү их хөрөнгө оруулж байж энэ салбараа хөгжүүлэх нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Зөв бодлого л хэрэгтэй.
7.Аливаа төхөөрөмжийг авч хэрэглэхдээ зохион бүтээгдсэн нууцыг ойлгож, түүнийг улам сайжруулан буцаагаад борлуулах хэмжээнд технологийг эзэмших хэрэгтэй.
8.Бидний яриад байгаа энэ хиймэл дагуулууд бол манай багийнхны технологийг эзэмших зорилгод хүрэх нэг л алхам. Хиймэл дагуул, сансрын технологи гэдэг манай Монголчуудын хувьд тийм хол, эзэмшиж чадахгүй, сурч чадахгүй зүйл биш.
9.Зохион байгуулалттай, тогтвортойгоор энэ зүгт алхчих юм бол таван жилийн дараа монгол сансрын технологитой, өөрийн гэсэн хиймэл дагуул бүтээх хүчин чадалтай улс гэж википедиа дээр бичигдэх байх.
10.“Тэмүүлэл” хиймэл дагуулыг 2021 оны хавар хөөргөхөөр төлөвлөсөн. Манай ардын хувьсгалын 100 жилийн ой, бидний хүндэт хүн Ж.Гүррагчаа баатрын маань сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил юм. Эх сурвалж: www.polit.mn
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

10 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

10 цаг 26 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

10 цаг 35 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

10 цаг 40 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

13 цаг 52 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

20 цаг 58 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

20 цаг 58 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

20 цаг 58 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

Уржигдар 16 цаг 41 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

Уржигдар 09 цаг 49 мин