"Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүллээ

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусын тархалттай тэмцэхэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүлж буй талаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас өнөөдөр /02.18/ мэдээлэл хийлээ.  Засгийн газар БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүлж буй талаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүмүүнлэгийн аяны ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин гарч нийгэм, эдийн засгийн хүн нөхцөл үүсээд байна. Энэ хүнд хэцүү үеийн даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэлийн дэм үзүүлэхээр өнөөдрөөс хүмүүнлэгийн аян эхлүүллээ. Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манайд ирсэн гадаадын жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ. Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатар: “Манай олон иргэн, байгууллага, ААН БНХАУ-д тусламж үзүүлэх санаачилга гаргаж байна. Хандивыг нэг сувгаар илүү зохион байгуулалттай, үр ашигтай байлгах үүднээс нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв гэж үзсэн. Хүмүүс тус тусдаа бус Төрийн банкны нэгдсэн дансанд хандиваа байршуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, МҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо, АН зэрэг байгууллага тодорхой хэмжээгээр хандив өргөсөн байна. Саяхан Мюнхений аюулгүй байдлыг бага хурлын үеэр ДЭМБ-ын удирдлагатай уулзахад улс орон бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулалттайгаар авч чадвал хүндрэлийг даван туулах боломжтойг онцолсон. Тэр дундаа хөгжиж буй орнууд дор бүрнээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлсэн. Манай улс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан нь ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, шаардлагатай арга хэмжээг авч буйн нэг жишээ юм” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05