Коронавирусаас урьдчилан сэргийлэх эмийг гаргаж авчээ

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр Ухань хотод гарсан  шинэ төрлийн коронавирусаар нас барсан хүний тоо 1770-д хүрч, 70548 хүн халдвар авсан гэж  мэдээллээ. Гэхдээ олон хүний аминд хүрсэн энэ халдварт өвчинтэй тэмцэх хүчин чадалтай нь батлагдсан анхны эмийг өчигдрөөс их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Жөжян мужийн Хисун эмийн компани энэ эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг авчээ. Эмийг урьдчилан сэргийлэх, амьсгалын замын өвчин туссан тохиолдолд ашиглах аж. Одоогоор шинээр гарган авсан вирусын эсрэг үйлчилгээтэй энэ эмийг Гуандун мужийн Сычуань хотоос ирсэн ковид -19 вирусаар өвчилсөн  70 хүнд туршилтын журмаар өгч байгаа юм байна. Энэ өвчин анх дэгдсэн Ухань хотод БНХАУ-ын зэвсэгт хүчнээс илгээсэн халдвар авсан хүмүүсийг эмчлэх болон энэ өвчнийг хяналтдаа байлгахад туслах хоёр дахь ээлжийн 1200 эмч өчигдөр ирсэн байна. Тэд Хубэй мужийн эх, нялхсын эмнэлгийн  салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг асрах аж. Түүнээс гадна эмнэлгийн бэлтгэл ажил дууссаны дараа ажиллаж эхлэх юм байна. БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Ухань хотод гарсан халдварт өвчинтэй тэмцэхэд нь туслах зорилгоор зэвсэгт хүчнээс нэмэгдэл хүч болгон 2600 эмч илгээхээр амласан. Эхний ээлжний 1400 эмч энэ сарын 13-нд  тус хотод ирсэн бөгөөд Тайканг Тонгжи эмнэлэгт ковид-19 өвчин туссан нь батлагдсан өвчтөнүүдийг эмчилж байгаа аж. БНХАУ-ын зэвсэгт хүчин одоогоор Хубэй муж руу гурван бүлэгт хуваасан 4000 гаруй эмчийг халдварт өвчинтэй тэмцэхэд туслуулахаар илгээгээд байгаа юм. Түүнээс гадна Шаньси мужийн Шиан хотод коронавирусын халдвар авсан хүмүүсийг хэвтүүлж эмчлэх зорилгоор түр эмнэлгийг өчигдөр нээсэн байна. Гаолинг дүүрэг дэх 27542 метр квадрат талбайтай энэ эмнэлэг нь 500 ортой аж. Мужийн эрүүл мэндийн комиссоос энэ эмнэлэгт ажиллуулахаар 600 эмч илгээсэн байна.  Энэ сарын 1-нээс барьж эхэлсэн түр нээгдсэн энэ эмнэлгийг энэ сарын 10-нд барьж дуусчээ. Эмнэлгийг барихад 7000 гаруй ажилчин оролцсон байна. БНХАУ-ын эмч, судлаачид хорт хавдартай өвчтөн энэ өвчинд амархан өртдөг болохыг илрүүлсэн гэж  “Lancet Oncology” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн нийтлэлд бичжээ. Судалгааны хүрээнд тус улсын 575 эмнэлэгт  коронавирусын халдвар авсан 2007 тохиолдлыг судалсан гэж “China Science Daily” сонинд эш татан бичсэн байна. Эмч нар халдварт өвчнөөр өвчилсөн хорт хавдартай, өндөр настай өвчтөнүүдийг эмчлэх саналыг тавьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.18  МЯГМАР  № 34, 35 (6259, 6260)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05