

Т.САЙХАН
Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.17/ 13.00 цагийн байдлаар дэлхийн 28 оронд тархаад байна. Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо 1667 байсан бол өнөөдрийн байдлаар 1776-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 71331 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Нас барагсдын олонхи нь халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 9645 байсан бол 10991 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.17/ 13.00 цагийн байдлаар: Тайланд 34, Япон 59, Өмнөд Солонгос 27, Хонгконг 57, Тайвань 20, Сингапур 75, Малайз 22, Балба 1, Франц 12, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4, Герман 16, Камбож 1, Шриланка1, Непал 1, Энэтхэг 3, АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.
