А.Амбасэлмаа: Хил нэвтэрч буй Монголчууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг мөрдөхгүй байна

2020-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.СУМЪЯА Эрүүл мэндийн яамнаас ээлжит /2020.02.16/ мэдээллээ өглөө. Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Харин сэжигтэй 133 тохиолдол бүртгэгдсэн байна. Завхан аймгийн Сонгино суманд тусгаарлаад байсан долоон настай хүүхдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулсан. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг, асуумж, халууныг нь хэмжиж үзсэн. Термокамер болон эрүүл мэндийн асуумжаар 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тандалтыг нарийвчлан хийнэ. Халуурсан иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээлээ. Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан байлаа. Үлдсэн 103 иргэн эмчийн хяналтад, нэг иргэн тусгаарлалтад байна” гэлээ. Сүүлийн үед Замын-Үүд болон бусад хилийн боомтуудаар хил нэвтрэх монголчуудын тоо нэмэгдсэн байна. Эх орондоо хил нэвтэрч буй иргэдийн хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөгүй, мал амьтны захаар явсан, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг нь сэжигтэй тохиолдлуудыг тоог нэмж байна гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа. Иймд ЭМЯ болон ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдэд уриаллаа. Эх сурвалж: www.polit.mn  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12