
Т.САЙХАН
Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.15/ 13.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна. Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо 1369 байсан бол өнөөдрийн байдлаар 1526-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 67088 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Нас барагсдын олонх нь халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 6017 байсан бол 8331 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.15/ 13.00 цагийн байдлаар: Тайланд 35. Япон 28, Өмнөд Солонгос 27, Хонгконг 42, Тайвань 16, Сингапур 40, Малайз 18, Балба 1, Франц 11, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4, Герман 14, Камбож 1, Шриланка1, Непал 1, Энэтхэг 3, АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.
