Д.Нямхүү: Сэжигтэй найман хүний шинжилгээний хариуг хүлээж байна

2020-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020.02. 14-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 1485 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 64116-т хүрсэн бол 6891 хүн эдгэрчээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 12-нд Дорнод аймагт нэг, Баян-Өлгийд нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан, шинэ коронавирусийн халдвар илрээгүй. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад, хянаж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Шинжилгээний хариуг хүлээж байгаа. Ухань хотоос ирсэн 31 оюутныг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн. Хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй" гэв. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05