НОК: Худалдааны төвийг хаахгүй

2020-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн онцгой комиссоос /НОК/ өнөөдөр /2020.02.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хоногийн хугацаанд яаралтай түргэн тусламжийн утсанд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон  найман дуудлага ирсэн. Зургаан хүүхэд, таван том хүн зөвлөгөө аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дуудлагын шалтгаан нөхцөл нь яндан намхан, шахмал түлшийг дүүртэл хийсэн гэсэн шалтгаанаар хордлогод орж, дуудлага өгчээ. Цагаан сарыг өргөнөөр тэмдэглэхгүй, зах худалдааны төв хаагдахгүй. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Айж сандраад байх юм байхгүй. Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аж ахуй нэгж байгууллагууд хэвийн ажилладаг түвшнээс арай өөр бэлэн байдалд буюу тусгай горимд шилжиж ажиллах зэргийг хэлж байгаа юм. Мөн тухайн улс орон гамшиг, халдварт өвчинтэй тэмцэх нөөц хүч, техник хэрэгслээ бэлэн байдалд оруулахыг хэлж байгаа юм. Төр засгийн болон тухайн нийслэл, аймаг сум дүүргээс гарч буй шийдвэрийг хэрэгжүүлэн амны хаалт, бээлийгээ өмсөх хэрэгтэй. Мөн 120 мянган угаарын хийн мэдрэгч энэ сард ирэх боломжгүй. БНХАУ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон байгаа учраас хоёр сардаа ирэх боломжгүй юм. Барьцалдуулагч бодисын арав хоногийн нөөц байгаа. БНХАУ-ын үйлдвэрүүд зогссонтой холбоотойгоор тээвэр хийгдэж байсан нөөцийг Эрээн хотод татаад авчихсан. Одоо наашаа вагоноор нэвтрүүлэх гэж байна. Өчигдрийн байдлаар 50 тонн барьцалдуулагч бодис хилээр ороод ирсэн. Өнөөдрийн байдлаар 3-4 машин оруулж ирэх гэж байна. Бид эрсдэлээ тооцож ОХУ-аас барьцалдуулагч бодис татан авах боломжтой юм байна гэдгийг тооцсон" гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12