Сайн зангидсан чөдөр морины хөл халаадаггүй

2020-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Доржханд “Зууны мэдээ” сонины   цахим хувилбар болох  ww.zms.mn  сайт  нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын манлай уяач Г. Батчулуунаас цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар морины чөдөр хэрхэн зангиддаг талаар ярилцлаа. Чөдрийн зангилаа нь гурван холбоос байдаг. Учир нь нэг нь тасрахад хоёр нь үлдэнэ гэсэн үг. Хэрэв чөдрөө буруу зангилаагаар зангидвал гурвуулаа тасардаг. Зөв зангилаа нь солбиж зангиддаг. Чөдрийг дотор нь гурав зангидсаныг нь  гурамсан чөдөр, хоёроор эрчилж зангидсаныг нь зэлэн чөдөр, мөн дан суран чөдөр гэж байна. Гурамсан чөдөр нь гурван эрчтэй сурыг гурамслан эрчилж  мушгиж зангиддаг. Харин зэлэн чөдөр гэдэг нь хоёр сурыг эрчилж хийсэн чөдөр юм. Дан суран чөдрийг үхрийн зооны зузаан арьсаар хийдэг бөгөөд нөгөө хоёроо бодвол сур бага ордог. Гурамсан чөдрөнд гурван алд сур ордог. Зэлэн чөдөрт хоёр алд чөдөр ордог. Дан суран чөдрөнд алд сур ордгоороо ялгаатай байдаг. Чөдрийн чагтыг ихэвчлэн хус мод буюу бургасаар мөн үхрийн эврээр ч хийдэг. Хамгийн гол нь тухайн адуундаа тааруулж чөдрөө зангидах нь чухал. Сайн  зангидсан чөдөр морины хөл халаадаггүй. Манай говь нутгийн чөдөр давч гэж нэрлэх буюу богино байдаг. Харин хангай газрын адуу том товируун байдгаас хамаарна. Баруун аймгийн чөдөр ерөнхийдөө ижилхэн ч сураар сүлжиж хийдэг. Эх сурвалж: www.zms.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12