Б.Мөнхболор: Дундговьчууд Салхитын ордоос хувь хүртэх ёстой

2020-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Дундговь-Газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболортой ярилцлаа.   -Танай хөдөлгөөн, Дундговийн иргэд Салхитын ордтой холбоотой зарим санал санаачилгыг гаргаж байгаа гэсэн. Яг ямар асуудал санаачлаад байгаа хэрэг вэ? -“Дундговь-Газар шороо” хөдөлгөөн байгуулагдаад найман жил болж байна. Бид энэ хооронд Дундговь нутгийнхаа газар шороо, нутаг усыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан хор хөнөөлд сүйтгүүлчихгүй байх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын ордын тухайд ч өөрсдийн дуу хоолой, байр сууриа хүргэсээр ирсэн. Гэвч энэ нөөц баялаг ихтэй орд маань гэмт хэргийн золиос болж, эцэстээ төрийн мэдэлд очлоо. Бид төрийн энэ шийдвэрийг зөв хэмээн хүндэтгэн хүлээн авч байгаа. Харин зөвхөн төрийн мэдэлд авсан гэдэг шалтгаанаар орон нутаг, тэнд малаа маллаж аж төрж байгаа, байгаль цаг уураас хамааралтай амьдардаг нутгийн ард түмэн илүү оролцоотойгоор энэ ордын хишгийг хүртэх ёстой гэж үзсэн. Тиймээс Засгийн газар, “Эрдэнэс силвер ресурс” ХХК”-д төслөө танилцуулахаар бэлэн болчихоод байна. -Чухам ямар байдлаар хувь хишиг хүртэнэ гэж? -Үүнийг ярихын тулд эхлээд Дундговь аймгийн өнөөдрийн байдлыг харах хэрэгтэй. Бодитоор харвал манай нутгийн ард түмэн тийм ч сайнгүй амьдарч байна. Мэдээж хэрэг, манай хөдөлгөөний олон жил ярьж хэлж ирсэн олон сум маань уул уурхайн хөлд газар нутаг нь сүйдсэн. Эндээс хамгийн том аюул нь усны хомсдол байдаг. Бид энэ талаар арга хэмжээ авахаар өнгөрсөн хугацааны туршид ажиллаж байгаа боловч эрх мэдэл, мөнгөний өмнө хүчин мөхөсдөж ирсэн. Нөгөөтэйгүүр засаглалын хувьд тийм ч сайн явж ирсэнгүй. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр тогтмол сүүл мушгиж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ бүхнийг нуугаад байх шаардлагагүй. Харин бидний тэмцээд хүчрээгүй лицензийн наймааны хөлд үрэгдэж дуусах байсан Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь Дундговийн ард түмэнд боломж гарч ирлээ гэж харж байгаа юм. Тэгэхээр Салхитын ордын тодорхой хувийг Дундговийн хөгжил, нэн тэргүүнд шаардлагатай зарим салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах, мөн иргэдэд шууд хүртэх хишиг хүртээх, бас шахмал түлшний түүхий эдийг зөөхөд эвдэрсэн замыг засварлах зэрэг тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй байгаа юм. -Төрийн шийдвэр гарчихсан. Мөн Салхитын ордын нөөц төсөөллөөс бага байсан тухай мэдээлэл гараад байна. Тэгэхээр энэ боломж муутай юм биш үү? -Бид энэ бүхнийг судалгаатай, баримттай ярьж байгаа юм. Тэгэхээр Засгийн газарт судалгаа, боломжийг танилцуулна. Тэгээд ч орон нутаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээрх байгалийн баялгаас хувь хишиг хүртдэг нь байх ёстой үзэгдэл юм. Та бүхэн ашигт малтмалын нөөц, ашиглалт ихтэй зарим аймгийг аваад үзээрэй. Өмнөговь, Дорнод гээд. Харин манай аймгийн тухайд энэ нөөц, ордоос тэдний жишгээр хувь хишиг учиртай гэж үзэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд яригдсаар одоо ажил хэрэг болж байгаа Баялгийн сангийн бодлого ч энэ. Баялгийн сангийн талаарх бодлого саяхан батлагдсан Үндсэн хуульд хүртэл орсон. Бас удахгүй УИХ-аар хэлэлцэх “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтын гол бод­лого нь болсон байна лээ. Ер нь тэгээд Нутгаа ухуулж байгаа ард иргэд ямар нэг хэмжээгээр хохирдог. Энэ бол тухайн орд газраас хувь хишиг хүртэх үндсэн шалтгаан нь юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.13  ПҮРЭВ  № 31 (6256)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05