АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээнд нөлөөлж байна гэв

2020-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-д титэмт вирусээр нас барсан хүний тоо 1113-д хүрээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн Үндэсний комиссоос мэдээлжээ.  Тодруулбал, уржигдар шөнө  энэ байгууллага  31 мужаас уушгины хатгаа тусгадаг энэ өвчний халдвар авсан 44653 тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс 38 мянга нь өвчилсөн хэвээр байгаа бөгөөд 8204 хүний биеийн байдал хүнд байна. Харин 4740 хүн эдгэрч, 1113 хүн нас барсан гэж мэдэгдэлд онцолжээ. Харин Хонгконгод энэ өвчний халдвар авсан 49 тохиолдол гарч, нэг хүн нас барсан гэж бүртгэгджээ. Мөн Макаод халдвар авсан 10 хүн бүртгэгдсэнээс нэг нь эмнэлгээс гарсан байна.  Тайваньд вирусын халдвар авсан хүний тоо 18 болоод байгаа бөгөөд нэг нь эдгэрсэн аж. Японы Эрүүл мэндийн  яамнаас Ёкохама  боомтод хөл хорионд байгаа “Диамонд Принцесс” хөлөг онгоцны зорчигчдоос халдварт өвчин илэрсэн 39 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн халдвар авсан 174 хүн байна гэж “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Энэ өвчний тээгч байж болзошгүй хүмүүсийг Мехико хот болон Жалиско мужийн эмнэлэгт хэвтүүлжээ. Харин БНХАУ-ын болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хамрах хүрээ нь улам өргөжөөд байгаа  Ковид-19 гэж нэрлэсэн энэ өвчнийг тараасан амьтныг олж тодруулахад анхаарч хамтран ажиллаж байна. Тэд энэ мэдээлэл нь ирээдүйд болон одоо энэ өвчнөөс сэргийлэх, анх энэ өвчин гарсан Ухань хотод тархсаныг  ойлгоход тусална гэж үзжээ. Түүнээс гадна тэд ямар нэг төрлийн зэрлэг амьтнаас  энэ өвчнийг хүнд халдаасан халдвар дамжуулагчийн үүргийг гүйцэтгэсэн холбоос байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Олон хятад эрдэмтэн энэ вирусын халдварыг тараасан амьтан нь сарьсан багваахай гэж онцолжээ Харин могой, үнэг, хуягт үлэг гүрвэл энэ өвчнийг хүнд халдаах боломжтой амьтан гэж нэрлэсэн байна. Энэ онол нь худалдаа, зэрлэг амьтдыг хүнсэндээ хэрэглэхийг эсэргүүцдэг байгаль орчны хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Мөн БНХАУ-ын парламент үүнтэй холбоотой хуулийг  шинэчлэхээр шалгаж байгаа аж. Энэ халдварт өвчин нь АНУ БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны гэрээний  эхний хэсгийг хэрэгжүүлэхэд нөлөөлж болно гэж  Цагаан ордны  Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайен мэдэгджээ. Тэрээр “БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авна гэж амласан байна. Учир нь энэ вирус нь  БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж байгаа аж. БНХАУ-ын Боловсролын яам  титэмт вирусын халдвар нэмж тархахаас сэргийлж сургуулиас гадуурх байгууллагуудын сургалт, дугуйланг хойшлуулахыг тушаасан байна. Мөн зөвшөөрөлгүйгээр түрүүлж хичээл зааж болохгүй гэж анхааруулснаас гадна онлайнаар хичээллэхийг үүрэгджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.13  ПҮРЭВ  № 31 (6256)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05