Ч.ЗОТОЛ
Тал нутгийн дуучны тавиун сайхан хоолойгоор дэлхийг бөхийлгөж яваа ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо саяхан иржээ. Тэрээр МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сар шинийн нэвтрүүлэг”-ийн Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дугаарт урилгаар оролцож ая дуугаа өргөсөн юм
Дэлхийн томоохон театруудад урилгаар дуулж Монгол Улсынхаа нэрийг өргөж яваа түүний хувьд сүүлийн үед эх орондоо богинохон хугацаанд ирээд буцдаг болсон. Ирэхдээ өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан суманд очиж амарч, эрч энерги аваад буцдаг ажээ. Энэ удаа тэрээр төрсөн нутагтаа Сар шинийн баярыг өнгөрүүлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn