Томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст коронавирусын шинжилгээ хийнэ

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Коронавирустай холбоотой цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 11-ны мэдээгээр коронавирусийн 43099 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 391 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ, Япон, Саудын Араб, Малайзад шинж тэмдэг илрээгүй хүмүүс халдвар авсан тохиолдол гараад байна. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын мэргэжилтнүүдтэй хамтран дөрвөн удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг тухай бүрд нь боловсруулан салбарын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Энэ долоо хоногийн гол ажил бол эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн ажилчдад танхимын болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна” гэлээ. ДЭМБ-аас эмнэлгийн халдвар хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчруулахаар ярилцаж  байгаа бөгөөд нэмэлтээр 3000 оношлуур ирэх юм байна. Улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэв. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05