В.Путин, Ши Жиньпинтэй гурван удаа уулзахаар төлөвлөжээ

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ онд олон улсын олон үйл ажиллагааны үеэр уулзахаас гадна гурван удаа ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөж байна гэж Бээжинд суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов мэдээлжээ. Тэрээр “БНХАУ-д үүсээд байгаа халдварт өвчний нөхцөл байдал хэвийн байдалдаа орно. Мөн тавдугаар сард Москвад фашист Германыг ялсаны 75 жилийн ойн үеэр талуудын  гол ажиллагаа ерөнхийлөгч Ши Жиньпин оролцсоноор эхэлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна дээд түвшний гурван уулзалтыг хийнэ. Тодруулбал, хоёрыг нь ОХУ-д, нэгийг нь БНХАУ-д хийнэ. Эхний уулзалт тавдугаар сарын 9-нд Ялалтын баяраар, дараагийнх нь долдугаар сарын сүүлээр ерөнхийлөгч Ши Жиньпинийг оролцоно гэж найдаж байгаа  Санкт-Петрбург хотод болох Шанхайн хамтын ажиллагааны чуулганы үеэр болно гэж Андрей Денисов Дипломат албаны өдрөөр ОХУ-ын олон хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Андрей Денисов  энэ жилийн хоёрдугаар хагаст ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгааг сануулсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.11  МЯГМАР  № 29 (6254)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05