Б.Пүрэвдорж: Төрийн мөнгөөр казино тоглосон хүмүүс бий

2020-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын зөвлөлөөс өнөөдөр /02.10/ мэдээлэл хийж,  намрын чуулганы үр дүнг танилцууллаа.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан. Үүнд Ардчилсан намын зөвлөлөөс гурван санал тусгахыг хүссэн ч дэмжигдээгүй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийслэлийн тойрог, мандатын тоог цөөлөхгүй байх санал гаргасан. Гэвч тойрог, мандат хуваарилахдаа өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосон. Мөн саарал жагсаалтад орсон ч ямар нэг арга хэмжээ авахгүй байна.  Намрын чуулганаар хэд хэдэн хууль оруулж ирж, батлах байсан ч санаатайгаар унагасан гэж үзэж байна. Тиймээс эрх баригчдад саарал жагсаалтаас гарах сонирхолгүй байна. -Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон таны казино тоглож байгаа зураг, бичлэг гараад байна. Та тайлбар өгөх үү? -Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа.  Өмнөөс нь  би тайлбар хийх боломжгүй. Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байгаад буудлаас ваучер өгсөн, түүгээр тоглосон. Төрийн албаны хуульд казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Төрийн мөнгөөр тоглосон хүмүүс бий. -НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорьсон, энэ асуудлыг мөн танай намын дарга С.Эрдэнэтэй холбож тайлбарлаад байх шиг байна? -Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, мөнгө байршуулж байсан. Дөрвөн жилийн дараа өөр сайн банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө нуухын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн шалтгаантай. Эх сурвалж:www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05