
Т.САЙХАН
Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.10/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна. Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 813 байсан бол өнөөдрийн байдлаар 910-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 40510 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Нас барагсдын олонх нь халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 2072 байсан бол 3301 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.10/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 32, Япон 26, Өмнөд Солонгос 24, Хонгконг 36, Тайвань 16, Сингапур 40, Малайз 16, Балба 1, Франц 11, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4, Герман 14, Камбож 1, Шриланка1, Непал 1, Энэтхэг 3, АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.
