Коронавирус 28 улсад тархаж, нэг өдөр 86 хүн нас барлаа

2020-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдвараар нэг өдрийн дотор 86 хүн нас барсан нь халдвар гарснаас хойшхи хамгийн их хохиролтой өдөр болж байна. /2020.02.08/ Вирусын улмаас амь насаа алдсан хүний тоо 724 болж, дэлхийн 28 улс оронд нийт 34900 орчим халдварын тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд халдвараар нас барсан хүмүүс нь зөвхөн Хятадууд байсан бол Хятадын Ухань хотноо 60 настай АНУ-ын иргэн нас баржээ. Мөн Япон улсад анх удаа коронавирусын улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тархалт, нас барж буй хүний тоо хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ вирус гарснаас хойш өвдсөн ч гэлээ, биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч буй тохиолдлын тоо 2300 орчим байна. Жуулчдын хамгийн ихээр очих дуртай, тэр дундаа Хятад жуулчдын дунд ихээхэн эрэлттэй Тайланд улсад коронавирусын халдварын тохиолдол өчигдөр долоогоор нэмэгдэж 32 боллоо. Франц улсад таван хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноор тохиолдлын тоо 11 болжээ. Air France авиакомпани Бээжин болон Шанхай хотууд руу хийх нислэгүүдийг цуцалсан шийдвэрээ 3 дугаар сарыг дуустал баримтлахаа мэдэгдлээ. Японы нийслэл Токио хотын ойролцоох Йокохама хотын эргийн орчимд зогсож буй Diamond Princess хөлөг онгоц дээр карантинд байгаа хүмүүсээс дахин гурван хүн коронавирусээр халдварласан нь тогтоогджээ. Ингэснээр усан хөлөг дээрхи халдвар авсан хүний тоо нийт 64 болоод байна. Одоогийн байдлаар 2600 хүн уг усан онгоцон дээр карантинд орсон байдалтай байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06