Гэри Рассель Чингисийн дайралтыг зогсооно гэв

2020-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд бямба гарагийн үдэш буюу  хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ийн жингийн дэлхийн аваргын тулаан болно. Улаанбаатарын цагаар ням гарагийн өглөөний 10 цагийн орчимд болох энэ тулаан болох юм.     “Мистер” хочит Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, “King Tug”  хочит Н.Төгсцогттой хийх юм. Тулааныхаа талаар Гэри Рассель “ Дэлхийн түүхэнд монголчууд тулаанч дайчин хүмүүс гэгддэг. Тэд олон улс орон, ард түмнийг ялан дийлж эзэлж байсан түүх бий. Харин энэ түрэмгийлэл миний өвөг дээдэстэй тулалдах хүртэл үргэлжилсэн юм. Монголчууд 1260 оны үед Египет руу довтолсон. Тэд миний өвөг дээдэстэй тулалдсан. Та бүхэн Чингис хааны тухай сонссон байх. Өвөг дээдэс маань Чингис хаантай тулгаран байлдаж, түүнийг ялсан, монголчууд барууны соёл иргэншлийг эзлэх гэж байсныг өвөг дээдэс маань зогсоож чадсан. Яг ийм тулаан бямба гарагийн орой дахин давтагдах болно” хэмээн ярьсан юм.
Ташрамд дуулгахад, Вашигтонд төрсөн Гэри Рассель Египет гаралтай бөгөөд тэр жилийн 6-7 тулаан хийж, маш хурдан хугацаанд нэр хүнд, карьераа өсгөж чадсан гэдгээрээ онцлогтой билээ.
Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06