ЭМЯ:Халдварын тархалт нэмэгдэж магадгүй байна

2020-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /02.08/ коронавирусын тархалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б .Ариунтуяа “Сүүлийн хоёр хоногт халдвар авсан тохиолдлын тоо  нэмэгдэх хандлагатай байна.  Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус  БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэнээс нэмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй. 24 улсаас гадна Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн даваа гаригаас эхлэн карантин тогтоосон. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан.  БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм  бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд гурван хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч  өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах  хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв. ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү  “ Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэсэн үг. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06