

Т.САЙХАН
Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.08/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна. Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 638 байсан бол өнөөдрийн байдлаар 724-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 34887 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Нас барагсдын олонх нь халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 1550 байсан бол 2072 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.08/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 35, Япон 96, Өмнөд Солонгос 24, Хонгконг 24, Тайвань 16, Сингапур 30, Малайз 10, Балба 1, Франц 6, ОХУ 2, Канад 4, Итали 2, ОХУ 4, Герман 12, Камбож 1, Шриланка1, Непал 1, Энэтхэг 3, АНУ 8, хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.
