Э.Бямбасүрэн: Би онгод гэхээс илүү мэдрэмжийг чухалчилдаг

2020-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ удаагийн “Өөр зочин” буландаа чимэглэлийн зураач, арьсан урлаач Э.Бямбасүрэнг урилаа.   -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та арьсаар ямар бүтээл хийж байна вэ? -Монголчууд арьсан урлалаар олон төрлийн бүтээл урладаг. Би хэрэглээний болон гоёл чимэглэлийн бүтээлүүд хийдэг. Хэрэглээнд нь түлхүүрийн оосор, хутганы хуй, цүнх, хайрцаг зэрэг арьсаар хийж болох эдлэл орно. Мэдээж хэрэглээний зүйлс хийхийн хажуугаар арьсан хөөмлийн аргыг ашиглаад арьсан сийлбэр, хөөмөл, ханын чимэглэлүүд хийдэг. -Арьсан хөөмөл гэдэг уламжлалт аргаар хийдэг байх? -Арьсан хөөмлийг хийхдээ тусгай хөөлтүүрийн уламжлалт аргуудыг ашигладаг. Гадныхны хийдэг зүйлийг энд оруулж ирээд хийж байгаа зүйл биш. Уламжлалт монгол аргаар боловсруулсан арьсаар хийдэг. Хийхдээ юу хийх гэж байгаагаас шалтгаалж арьсны нимгэн зузаан, чийгтэй чийггүйгээс сонгож боловсруулдаг. Жишээ нь арьсан бөмбөрийг хийхдээ арьсаа норгоод боловсруулаад тохирох температурт чийгшилийг нь гадагшлуулж хийнэ. Арьсан хөөмлийн зузаан нимгэнээс шалтгаалж ямар товойлгож хийсэн бүтээгдэхүүний цаана тусгай сийлэлт явагддаг. Хээ угалзтай бол эхлээд хэлбэр дүрсээ гаргаад түүнийхээ дагуу арьсаараа хөөмөлддөг. Хөөмөлдөхдөө арьсаа норгож хэвэнд оруулж хэлбэр дүрсийнхээ дагуу хөөлгөдөг. -Танд захиалга хэр их ирдэг вэ. Жуулчдад зориулж арьсан эдлэл хийнэ биз? -Захиалга хэдийд ирэх нь цаг хугацааны асуудал. Өвлийн улиралд  хүмүүс хөөмлийг захиалаад байдаггүй. Зун наадмын үеэр ч юм уу, тодорхой тэмдэглэлт баяраар захиалга орж ирдэг. Байнгын захиалгатай байдаггүй. Харин жуулчдад зориулсан дэвтрийн хавтас, дашмагны уут, түлхүүрийн оосор, зүүлт, бугуйвч, бүс, тэлээ хийдэг. -Арьсан хөөмлөөс гадна өөр ямар арга хэрэглэдэг вэ? -Арьсан сийлбэрийн арга гэж байна. Үүнийг хүн бүр төдийлөн хийгээд байдаггүй. Би 1999 оны үеэс сийлбэр хийж сурсан. Миний давуу тал бол сийлбэр эрт хийж сурсан учраас ширэн дээр сийлдэг. -Модон дээр сийлэхээс өөр үү. Ямар ялгаатай вэ? -Ялгаа бий. Шир бол нягтаршил ихтэй, тусгай маш иртэй хутгаар хийдэг. Ямар хэлбэр дүрс гаргахаас шалтгаалж багажнууд маань өөр байдаг. Нарийн ур хийцтэй бүтээл хийхийн тулд өөрөө багажаа хийдэг. Гадуур байдаг ч юу хийхээсээ шалтгаалж, онцлогтоо тохируулж өөрсдөө хийнэ. Пактур буюу янз бүрийн эппект өгдөг, наана цаана харагддаг бүтээл хийхийн тулд  багажнуудаа өөрөө бэлддэг. Нимгэн арьсанд яг тохирсон багаж хийх нь их чухал. Өөрөө хийхдээ дархчуудын хийдэг хэв маягаар л хийдэг. Арьсан урлалын багаж гэдэг утгаараа халаах, хатаах нь арай бага. Бусдаар бол тасдагч, цахилгаан багаж хэрэгсэл ашигладаг. -Таны бүтээлүүд бусад сийлбэр, хөөмөл хийдэг хүмүүсээс юугаараа онцлог юм бэ? -Багаасаа сийлбэр хийсэн болохоор арьсан дээр нарийн ажилбар өгөх, пактур, сийлэлтүүд өгөхөд гар эвлэрсэн нэг ёсондоо сайн зүгширсэн. Багажтай сайн ажиллаж сурсан. Зузаан хатуу ширэн дээр сийлэлт өгч, тусгай пактураар ажиллах их хэцүү. Хийгээд сурсан, туршлагатай хүнд бол арай хялбар. Олон жил багаж, хэрэгсэлтэй ажилласан учраас өөрийн гэсэн арга барил бий. -Тэгвэл хүүхэд байхаасаа л арьсан урлалыг сонирхжээ? -Би нийслэлийн арван жилийн дөрөвдүгээр дунд сургуулийг төгссөн. Миний аав дархан хүн байсан. Нэг удаа сургууль дээр сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн болоход манай ангийн хоёр хүүхэд сийлбэр авчирч тавихыг хараад би чадмаар юм шиг санагдсан. Хүүхдийн урлан бүтээх төвд О.Сумъяа багшид шавь орж сийлбэрийн урлалд шамдан суралцсан. Би энэ урлалд их сонирхолтой, багажиндаа хуруу гараа эсгэлээ гээд шантардаггүй байсан. Найзууд дундаасаа арай илүү оролдлоготой байсан нь өдий зэрэгтэй яваа юм болов уу гэж боддог. Би сийлбэрээр суурьтай учраас энийгээ хийх их дуртай. Учир нь анхнаасаа л биет зүйлс хийгээд сурсан. Энэ тал дээр миний уураг тархи, сэтгэхүй илүү хөгжсөн гэж би хардаг. -Тэгэхээр арьсан урлаач болоход ангийн чинь хоёр хүүхэд, аав тань тодорхой хэмжээгээр нөлөөлжээ? -Тийм ээ. Тэр хоёр найз маань надтай хамт сурч байгаад нэг нь жилийн дараа дугуйлангаа орхисон. Харин нөгөө нь хамт сураад төгссөн. Миний аав, миний өвөг дархан байсан. Сийлбэрийн тухайд бол би өөрөө илүү их сонирхсон. -Арьсан сийлбэр, хөөмөл хийхдээ материалаа хаанас авдаг вэ? -Одоо цагт  материал элбэг болсон ч бага зэрэг үнэтэй байна. Хүндрэлтэй зүйлүүд байдаг ч энэ бэрхшээлүүд байх нь зөв л дөө. Хүн аливаа зүйлийг хийхдээ бодож сэтгэн, уураг тархиа ажиллуулж бүх юмыг өөрөө бий болгох хэрэгтэй. Энэ нь илүү амттай. Бүх юм элбэг байвал магадгүй миний тэр сайхан бүтээлүүд гарахгүй ч юм билүү. Ямар ч уран бүтээлийг хийхэд тэвчээр их шаарддаг. Хүн өөрөө сууж сурсан, анхаарал дээд түвшинд сайн байж нарийн ур хийцтэй сайн бүтээл хийж чадна. Хүмүүс онгод орохоор уран бүтээл хийдэг гэж ойлгодог. Миний хувьд онгод гэхээс илүү мэдрэмж чухал гэж боддог. Хэчнээн давчуу хугацаатай байсан ч тайвнаар мэдэрч, өөрийнхөөрөө сэтгэн бодож хийвэл тэр зүйлээсээ таашаал, урам авч чадна. Бусдыг баярлуулах зүйл хийж байгаа болохоор сайхан санагддаг. Хүн худалдаж авахгүй ч гэсэн хараад “Энэ ямар гоё юм бэ” гэхийг харж, сонсох үнэхээр сайхан. -Бүтээлийн санаагаа хаанаас олдог вэ? -Энэ талаар үргэлж боддог. Эхлээд сэтгэл хөдлөлөөр хийдэг байсан. Одоо бол амьдралыг харах өнцөг, нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдсөн. Би яг юу хийвэл зөв болох, сайхан санаа өгөхийг боддог. Бусдыг хуулбарлан хийж мөнгө олж өөрийнхөө амьдралыг сайхан болгочихвол болох мэт нүдээр харж байгаа хүмүүс харагддаг л даа. Мэдээж бид нэг л амьдарна. Тиймээс өөрсдийнхөө онцгой өнгө аясыг харуулах хэрэгтэй. Хэн ч харсан мэддэг, таньдаг бүтээл шиг зүйл хийх хэрэгтэй гэж боддог. Тэр л хамгийн сайхан. Залуу хүн болохоор мөрөөдөж бодож явдаг зүйл их байна. Зөвхөн Монголдоо биш дэлхий дахинд танигдсан арьсан урлал бүтээхийг хүсдэг. -Таны хийсэн бүтээлүүдэд шүүмжлэлтэй хандах тохиолдол байдаг уу. Хэрхэн хүлээж авдаг вэ? -Мэдээж бүх зүйл төгс биш. Бид үргэлж суралцаж байдаг. Би ч бас бусдыг шүүмжилдэг байсан нь миний алдаа байсан. Одоо би шүүмжлэхээс илүү өөрийгөө олж, нээж, бусдаас шүүмжлэл хүлээн авч илүү нягтрах ёстой юм болов уу гэж боддог болсон. -Өөрийнхөө сурч, мэдсэнийг хүүхдүүдэд зааж байгаа гэсэн? -Би Хүүхдийн урлан бүтээх төвд арьсан урлалаараа багшилж байгаагаараа их бахархдаг. Учир нь хүүхдүүдээ сургахаас гадна тэднээсээ ч суралцаж байна. Хүүхдийн сайхан энерги, ертөнц дунд ажиллах сайхан. Халтар зурагны цаана ч сайхан агуулга байж болдог. Хүүхдүүдийнхээ алдааг засч, дутууг гүйцээж чиглүүлэх гэж их хичээдэг. Хүн бүрт өөрийн гэсэн өнгө аяс, мэдрэмж бий. Түүнийгээ л хөгжүүлэх хэрэгтэй гэж багш маань хэлдэг байсан. Би энэ төвдөө хүхдийн төлөө байж, тэдэнд энэ урлагийн боловсролыг дээд түвшинд олгох юмсан гэж боддог. Орчин нөхцлийн хувьд хэцүү ч өө хайгаад, алдаа эрээд явах хэцүү. Орчин ийм байж болох ч бид материалист, идеалист зүйлээс ангид байж сэтгэхүй, уураг тархи, логик тал дээр нь анхаарч сэтгэлгээг нь задлах нь хамгийн чухал байна. Хүүхдүүд маань дэлхийд нэртэй сайн уран бүтээлч болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөсэй гэж боддог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.7  БААСАН  № 26 (6251)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

13 цаг 12 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

17 цаг 10 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

17 цаг 10 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

17 цаг 10 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин