АТҮТ халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

2020-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Автотээврийн үн­дэс­ний төвөөс шинэ коронавирусын  дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмснээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна. Зорчигч тээврийн төв болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн нэвтрүүлэгчээр сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байв. Мөн даатгалын компаниудтай хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өчигдөр  зохион байгууллаа. Орон нутгийг зорих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргаж байгаа юм. Тухайлбал, ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгийн, Увс, Завхан, Дархан, Өвөрхангайн чиглэлд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна. Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол ачаалал ихтэй өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн урсгалын тоо 6000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээл­лээ. Хот хоорондын ний­­тийн тээврийн хэрэгслээр нийт 36500 зорчигч үйлчлүүлсэн байна. Долоон аймагт 24 цагийн ажиллагаатай зам дундын хяналтын пост ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөн зохион байгуулж байгаа гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний улиирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэллээ. Хэдийгээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаар­ласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгд­сэн ч одоогоор харь­цангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажил­лагаа хэвийн болжээ. Харин  ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул энэ өдрүүдэд  нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөв­лөж, бэлэн байдалд ажил­лана гэдгийг албаныхан хэллээ. АТҮТ-өөс жилд 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2.6 сая хүн хот хооронд зорчдог. Цаг агаар болон замын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээг даатгалын байгууллагуудтайгаа ийнхүү хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06