Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын асуудлаар шаардлага хүргүүлэв

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо хамтран Төрийн гурван өндөрлөгт  “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага хүлээлгэх тухай” албан бичиг хүргүүллээ. Тэдний зүгээс Д.Одбаяр нь Үндсэн хуулийн цэцийн даргын ажлаа өгсөн ч цэцийн гишүүнээр үлдэх нь шударга бус гэж үзэж байгаа аж. Иймээс дараах албан бичгийг өнөөдөр /02.05/ хүргүүллээ. Албан бичигт “Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын 2019 оны аравдугаар сарын 31-ны "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед бэлгийн дарамт үзүүлсэн болон архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авир гаргасан. Энэ асуудлаас үүдэн Монгол Улсын нэр хүндийг маш олон удаагийн давтамжтайгаар сөрөг байдлаар сурталчилж эх орны минь нэрийг доромжилсноос үүдэн БНСУ болон бусад улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад сэтгэлзүйн таагүй байдал үүсгэж Монгол Улсын иргэн гэж хэлэхээсээ ичиж, нуух, тоог тохуу доромжлолын бай болох гэх мэт хүнд байдалд оруулсан. Энэ асуудалтай холбогдуулан хариуцлага алдсан Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын ажлаа өгөөд зогсохгүй, Цэцийн гишүүний ажлаа өөрийн хүсэлтээр өгч, хариуцлагаа хүлээх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд болон нийт ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан. Гэвч бидний өгсөн албан бичгийн хариуд сонинд ярилцлага болгон хэвлүүлж, “ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэсэн нэг өгүүлбэрээр уучлалт гуйсан болоод өнгөрлөө. Үндсэн хуулийн Цэцээс авсан албан бичиг хангалтгүй байна. Иймээс  Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлж, шударга зарчимтай байгаагаа ард түмэндээ харуулж өгнө үү” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn  Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны зүгээс Төрийн гурван өндөрлөгийн гаргасан шийдвэрээс үүдэн дараагийн ажлууд зохион байгуулагдана гэдгээ мэдэгдлээ.
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06