Д.Нямхүү: Сөүлээс ирсэн иргэнээс сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Коронавирустай холбоотой цаг үеийн мэдээллийг албаныхан өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг буюу вирус илрээгүй гэж гарсан. Мөн хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдан хянагдаж байна. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн хяналтад ороод байж байна. Уг хүн нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Сөүл Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон. Мөн хоёрдугаар сарын 4-нд 23.00 цагт Сөүл Улаанбаатар чиглэлийн онгоцоор хоёр тохиолдол илэрч, ХӨСҮТ-ийн тусгай тасагт тандалт судалгаа, эмчилгээ, эмчийн хяналтад ороод байгаа. Шинжилгээний хариу маргааш /2020.02.26/ гарна. Японоос ирсэн оношлуураас 100 гаруй байгаа. Шинээр захиалсан 3000 оношлуурын 500 нь эхний ээлжид ирэх долоо хоногт ирнэ” гэлээ. ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-т 2020 оны хоёрдугаар сарын 4-ны байдлаар шинэ коронавирусийн халдварын 20 мянга 630 тохиолдол бүртгэгдэж, 426 хүн нас барсан байна. Нас баралтын төвшин 2.1 хувьтай тэнцүү байна. Нийт тохиолдлын 99 хувь нь хятадад бүртгэгдсэн байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ, Малайз, Вьетнам, Герман зэрэг дөрвөн оронд зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. БНХАУ-ын Өвчин судлалын төвөөс 7711 тохиолдолд хийсэн дүнгээс харахад өвчлөл эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд хүйсийн харьцаа 1.2:1 хувьтай байна. Насны хувьд 87 хувийг 30-79 насныхан эзэлж байгаа бөгөөд халдвар нэг сартайгаас 97 насны бүх хүмүүсийг хамарсан. Нууц үе 6.1 хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарсан халдвар нь халдварын бүсээр аялснаас үүдсэн байгаа. Тиймээс халдварын голомттой бүс нутгаас ирсэн хүн 14 хоног өөрийгөө тусгаарлаж ажиглаж, дэглэм сахихыг зөвлөлөө” гэсэн юм Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Баярболд “Мэргэжлийн хяналтын газар нь 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос эхлэн өндөржүүлсэн байдалтай ажилласан. Энэ хүрээнд 47 эмнэлэг, 197 сургууль, 400 гаруй цэцэрлэг, 67 цахим тоглоомын газар зэрэг газруудад зөвлөмж мэдээлэл өгч ажилласан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байтал хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн. Хариуцлага алдсан нэгэнд нь торгуулийн арга хэмжээ авч хоёр зөрчлийг арилгуулсан. Цагаан сарын баяртай холбоотойгоор шалгалт явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл ахайн шаардлага хангаагүй 15 тэр төрлийн 1166 ширхэг буюу гурван сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12