АНУ-д зорчихдоо хятадаар дамжихгүй байхыг анхаарууллаа

2020-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ  АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д /Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Энэхүү шийдвэр нь дараах иргэдэд хамаарахгүй болно. Үүнд:
  • АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд;
  • АНУ-д хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөлтэй иргэний гэр бүлийн гишүүн;
  • АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суугчийн эцэг эх болон асран хамгаалагч;
  • 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү;
  • АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл
  • АНУ-ын иргэний хүүхэд, АНУ-ын иргэний өргөж авсан хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэн зэрэг болно.
Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэр /Хонг Конг болон Макао хамаарахгүй/-ээр дамжин аялахгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06