Ц.Магалжав: Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг шалгуулахаар болсон

2020-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Бөхийн талцал нэмэгдэж Монголын үндэсний бөхийн холбооны ажилд зарим саад учирч байна. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас асууж ярилцлаа.   -Саяхан бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж танай холбооны удирдлагад хандсан тодорхой шаардлага тавьсан. Энэ талаар...? -За тийм ээ. Бөхчүүд хэвлэлийн хурлынхаа үеэр МҮБХ-нд хандаж допингийн маргааныг нэг тийш болгон шийдвэрлэх, “Их эе”-ээ хуралдуулах зэрэг асуудлыг шаардсан. Энэ дагуу манай холбоо тэргүүлэгчдийн болон цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар болж хурлын төв тогтоох, зарлан хуралдуулах эрхийг Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаярт олгосон. Гэтэл коронавирусын улмаас Засгийн газраас гаргасан олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах шийдвэрийн дагуу тэдгээр хурлыг гуравдугаар сарын 2-н хүртэл хойшлуулаад байна. Мөн Сар шинийн уламжлалт барилдааныг ч хориглолоо. Цэцдийн зөвлөл хуралдсан бол “Их эе” хэзээ хуралдахыг шийдэх байсаан. -Ер нь энэ далимд асуухад, МҮБХ-ны талцал бүрэн арилсан уу? -Бид уг нь дүрэм, журмынхаа дагуу л ажлаа явуулж байна. Гэхдээ нөгөө холбоо манай тэргүүнд тамга, тэмдгээ авчирч гардуулсан ч гэлээ МҮБХ-ны тамга тэмдгийн гэрчилгээ нь шүүхийн шатанд Л.Чинбатын нэр дээр хэвээр байдаг. Тэгэхээр талцал бүрэн төгс арилсан гэж хэлэх боломжгүй л дээ. -Танай холбооноос бөхчүүдийн талаар ноцтой мэдээлэл тараасан асуудлаар АТГ-т хандлаа гэв үү? -Тийм ээ. Бид тэр мэдээллийг шалгуулахаар АТГ-т албан бичиг өгөөд байгаа. Гол нь допингийн шинжилгээний талаар үнэн худал нь үл мэдэгдэх асуудлууд гараад байна. -Тухайлбал...? -Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр зарим сонин хэвлэлээр 2010-2019 оны улсын баяр наадмуудад шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдээс 38 бөх допингийн зөрчилтэй байсныг Биеийн тамир спортын газрын нэр бүхий хоёр эмч, баяр наадмын салбар хороонд орж ажиллахдаа нуун дарагдуулсан гэх маш ноцтой мэдээ цацагдсан. Энэ мэдээллийн дагуу улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд 200-гаад бөхийн гарын үсэг зурсан бичиг манай холбоонд ирүүлэхдээ тэр 38 бөхийн нэрийг гаргаж өгөхийг шаардсан юм. Үүний улмаас бид “Стар” телевизээр нэр ус нь тодорхойгүй хэдэн залуу нэвтрүүлэгт оролцохдоо “Аварга цолтой нэг бөх 2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариа биднээс худалдаж авсан. Одоо болтол мөнгийг нь өгөөгүй” гэж ярьсан. Эдгээр нь монгол бөх, түүний дотор одоо барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан явдал учраас яаралтай шалгаж өгнө үү гэсэн албан бичгийг АТГ-т өгсөн. Манай хүсэлтийг хурдхан шиг шалгаж шийдвэрлэж өгөх байх гэдэгт итгэж байна. -Эцэст нь нэг зүйлийг асуухад наадмын түрүү бөх Э.Оюунболд “Би удахгүй барилдана” гэж ярьсан байна лээ..? -Хувь хүний л санаа байх. Баяр наадмын хороо барилдах эрхийг нь хоёр жилээр хассан шийдвэр гаргасан юм билээ шүү дээ. Тиймээс барилдах эрхгүй л болов уу. Түүнийг сар шинээр зодогловол аварга, арслангууд барилдахгүй гэсэн мэдээлэл хийсэн. -Нөгөө таван бөхийн барилдах эрх бүрэн сэргэсэн биз? -Улсын заан Б.Пүрэвсайханы эрх энэ хоёрдугаар сарын 1-нд сэргэснээс бүгд барилдах боломжтой. Э.Даш, Ө.Бат-Орших, Б.Номиндалай нар барилдаад эхэлсэн шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.4  МЯГМАР  № 23 (6248)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05