Казахстаныг найдвартай түнш гэв

2020-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Казахстанд айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Казахстаны Гадаад харилцааны сайд Мухтар Тлеуберди нар уржигдар Нур-Султан хотод хийсэн хэвлэлийн хурлын өмнө уулзсан байна. Майк Помпео “Казахстан нь Төв Ази дахь АНУ-ын найдвартай түнш. Тиймээс хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэхээ амласан аж. Түүнээс гадна АНУ  Казахстаны ерөнхийлөгч Кассим Жомарт Токаевийн Засгийн газартаа ард түмний итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн шинэчлэлийг бүрэн дэмжинэ гэв. Мөн Афганистанд энхтайван тогтоох, эвлэрэх үйл явцад оруулж байгаа хөдөлмөр болон Сири,Иракаас иргэдээ  эх орондоо татан авчирч байгааг нь үнэлжээ. Харин Мухтар Тлеуберди “Казахстан АНУ-ыг хөрөнгө оруулалт, шинэ технологи, мэдлэгийн эх сурвалж гэж үзэж байна. Талууд алан хядах ажиллагаа,  олон улсын хэт даврагчидтай тэмцэж байгаа хамтын ажиллагаа болон радикал хүчний үзэл санааны ухуулгыг  цаашид бэхжүүлж хамтран ажиллана” гэв. Тэрээр Казахстан улс АНУ, Туркменистан, Тажикстан, Узбекистан, Киргизстанаас бүрдсэн бүс нутгийн хэлэлцээрийн С5+1 бүлэглэлийг идэвхтэй дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Казахстанд энэ сарын 1,2-нд айлчилсан Майк Помпео Узбекистаны нийслэл Ташкент хотод өчигдөр болсон энэ бүлэглэлийн гишүүн орны Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.4  МЯГМАР  № 23 (6248)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06