С.САРУУЛ
Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах албаныхан 1997 онд төрсөн Б-г өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Б нь урьдчилсан байдлаар 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн, хүнгүй газар аваачиж, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг байснаа мэдүүлсэн байна. Сурагчдыг гадуур явж байх үед нь гэмт этгээдүүд халдах тохиолдол бүртгэгдэж байгаа учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, гадуур явуулахгүй байхыг цагдаагийн байгууллага анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn