Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусын халдвар илрээгүй

2020-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар цагийн үеийн мэдээллийг /2020.02.03/ өглөө. Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Гэсэн ч вирусийн тархалт эрчимтэй хэвээр байгаа учраас 80086829 гэсэн 24 цагийн утсаар холбогдон мэдээлэл өгөхийг уриаллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгай тасагт байрлуулсан. Коронавирусийн тусгай шинжилгээний хариу гарсан. Бүх хариу эерэг буюу халдваргүй гарсан. Нисэх багийн 16 иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 сэжигтэй тохиолдлын иргэнийг шинжилсэн, бүгд коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй” гэлээ. Мөн өнөө өглөө Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авсан. Амны хаалтыг эмзэг бүлгийн иргэд, эмнэлэг, цагдаагийн байгууллага зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй албан хаагчдад хуваарилах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06