Гайхамшигтай түншлэлийг бий болгоно гэж найдаж байна гэв  

2020-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД    Европын холбооны дээд төлөөлөгч Жозеп Боррель Их Британи холбооноос нь гарсанд харамсч байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Их Британи Европын холбооноос гарч,  гуравдагч орон болно.  Хэдийгээр манай холбооноос гарах болсон энэ шийдвэрт нь харамсч байгаа ч энэ энэ сонголтыг нь бүрэн хүндэтгэж байна.  Мөн бид цаашид урагшаа явахад бэлэн байна” гэж мэдэгдсэнийг Европын гадаад харилцааны албаны мэдэгдэлд эш татан дурджээ. Түүнээс гадна Лондон дахь Европын холбооны төлөөлөгчийн газрыг хааж байгаагаа мэдэгдсэн байна. Жозеп Борелль “Лондон дахь Комиссын төлөөлөгчийн хуучин албан газрууд  Европын холбооны төлөөлөгчийн газар болно” гэж онцолжээ. Түүний хэлснээр уржигдраас ажиллаж эхэлсэн энэ газрыг НҮБ-д  2015 болон 2019 онд Европын холбооны Элчин сайдаар ажиллаж байсан Португалийн иргэн Жоао Вале де Алмейда удирдах аж. Европын холбооны төлөөлөгчийн газар Лондонд Их Британи холбооноос гарсан гэрээний хэрэгжилтийг хангаж байгааг баталгаажуулах үндсэн гол үүргийг гүйцэтгэнэ. Жозеп Боррелль “Түүнээс гадна энэ холбооны гишүүн орнуудын Элчин сайд нартай Брекситийн гэрээний дараа Их Британи дахь Европын холбооны иргэдийн эрхийн талаар мэдээлэл олж авна” гэж тодрууллаа.  Мөн Европын холбоо Их Британитай гайхамшигтай түншлэлийг бий болгоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “ Бид худалдааны хамтын ажиллагаа, эдийн засаг, цагдаа, шүүх, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт шинэ байгууллагыг байгуулахыг хүсч байна” гэснийг Европыг гадаад харилцааны албанаас мэдээлсэн байна. Жозеп Борелль мэдэгдлийнхээ төгсгөлд “Манай англи найзуудтай дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд бидэнд заналхийлж байгаа нийтлэг бэрхшээлийн өмнө нягт хамтран ажиллана гэдэгт итгэж тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгджээ. Харин Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Хамгийн чухал нь энэ бол төгсгөл биш, зөвхөн эхлэл гэдгийг хэлэх ёстой. Бид Европын холбоо болон Их Британийн хооронд нөхөрсөг хамтын ажиллагаа эхлэх шинэ цагийн үеийн эхлэл байгаасай гэж хүсч байна” гэж онцолсон байна. Түүнээс гадна парламентын гишүүн асан Билл Этеридж “Бид  эрх чөлөөтэй, сайхан ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна.  Бид манай хууль дүрэм, журмыг бий болгож чадна.  Цаашид гэрэлтсэн сайхан ирээдүй байна” гэж үзэж байна гэв. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06