Бээжин, Хонгконгийн тийзийг шимтгэлгүй цуцлах буюу солино

2020-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монголын иргэний агаарын тээвэрлэгч буюу МИАТ компаниас мэдэгдэл гаргажээ.  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гарсан байна. Тус тогтоолын дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.Иймд “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, ХонгКонг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна. Түүнчлэн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, ХонгКонг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх ажээ. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг дуусталх хугацаанд Бээжин, Хонгконгоос Монгол Улс руу буцаж ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 2020 оны хоёрдугаар сарын 2/6/13-ны өдрүүдийн OM223/OM224 дугаар аяллууд, Улаанбаатар-ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн 2020 оны хоёрдугаар сарын 4/10/15-ны өдрүүдийн OM297/OM298/OM2971/OM2972 дугаар аяллуудыг хуваарийн дагуу үйлдэнэ. Дээрхи өдрүүдээс бусад бүх нислэгүүд гуравдугаар сарын 2-г хүртэл цуцлагдсан. Тиймээс та бүхэн Бээжин хотоос хоёрдугаар сарын 2, 6, 13, ХонгКонг хотоос 4, 10, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх боломжтой юм байна. Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06