ТЕГ: Коронавирусын ташаа мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэнэ

2020-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Коронавирустай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. 1.Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. 2.Коронавирусийн халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх. 3.Халдварын эрсдлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага,  Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно. Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.
  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.
Эх сурвалж: www.polit.mn  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06