Б.Лхагва: Маскны үнийг хоёр дахин нэмж зарсан нь илэрсэн

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ШӨХТГ маскны үнэ нэмсэнтэй холбоотойгоор хяналт шалгалт хийжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Зохиомлоор амны хаалтны хомсдол үүсгэсэн байдал тогтоогдоогүй. Эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын нөөцийн бэлтгэл хангалтгүй түвшинд байсан. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хомсдол үүссэн. Эм ханган нийлүүлэх байгуулагуудаар явж шалгахад амны хаалтны татан авалтаа хийх гэж байсан.Гэвч зарим эмийн сан, худалдаа үйлчилгээний цэг дээр амны хаалт зарж байгаа хүмүүс байсаар байтал зарахгүй үнийг нь нэмж зарж байсан зөрчил гарсан. Энэ үүднээс төв байгууллагад нь хандах холбогдох байгууллагын эрхийг цуцлах зөвлөмж, анхааруулгыг ЭМЯ-нд өгч байна.Өөрийн давуу байдал, боломжийг ашиглаж бүтээгдэхүүний үнээ нэмж буй ААН-үүдэд хяналт тавих ажлыг ТББ-ууд бидэнтэй хамтарч ажиллахыг санал болгож байна. Үнэ тарифийг шууд зохицуулаад явах эрх манай байгууллагад байхгүй. Тиймээс хамтарч ажиллах хэрэгтэй. Улсдаа ганц амны хаалт үйлдвэрлэдэг "Мөнхийн тун" компани амны хаалтыг бөөний үнээр 90 төгрөгөөр зарж байсныг 150 төгрөг болгож зарж байсан.Тухайн компанийг үнээ зохих ёстой түвшинд байлгахыг зөвлөсөн. Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. УИХ иргэд, хэрэглэгчдэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хуулийг баталж өгөх байх гэдэгт итгэж байна" гэв. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06