Олимпийн аварга Н.Түвшинбаярын хэлсэн онцлох 10 эшлэл

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн  аварга Н.Түвшинбаярын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. - Дэлхийн дэвжээ хатуу.  Хэн  илүү хөлсөө урсгаж, хичээж хөдөлмөрлөснийг шалгадаг  амаргүй  талбар.
-Тамирчин хүн  хэн байхаас үл хамаарч өглөө сэрэхээс  эхлэн бүх зүйлийг анхаарч, жижиг гэлтгүй дасгал сургуулилтаа цогцоор нь хийх ёстой. Ингэж байж эх орон, ард түмэн, гэр бүл, өөрийн төлөө тэмүүлж, зүтгэж чадна.
-Монголын жүдогийн тамирчид  дэлхийд маш хүчтэй өрсөлдөгч гэж яригддаг ч  дотооддоо анхаарах асуудал олон бий.
- “Би мундаг” гээд эсвэл “Би чаддаг” гээд хичээхгүй бол амжилт нь хэчнээн байраар  ухрах магадлалтай.
-Өнөөдөр  Монголын жүдо бөхийн спорт  тийм ч доор ортлоо уначихаагүй. Гэхдээ 2020 оны олимпийн наадмын өмнө ачаагаа тэгшилж,  татлагаа  чангалж авсныг   зөв гэж бодсон.
-Манайхан холимог багийн  төрлөөр багаараа  олимпийн эрх авчих болов уу гэсэн бодолтой   бэлтгэл сургуулилтаа базааж  байна.
-Шигшээ багийн тамирчид сард авдаг цалингаа хэд нугалж  хэлсэн ч  тэдний түвшинд хүрэхгүй, иймд  санаа зовом, ичмээр зүйлүүд  гардаг.
-Тамирчны карьер дууслаа гэхэд  дараагийн ажлын байрны асуудлыг шийдэх хэрэгтэй. Ийм  баталгаатай байх нь  тамирчин хүний амжилт гаргах  бас нэг хөшүүрэг болно.
 -Тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал.
 -Спорт миний амьдралд маш их зүйлийг өгсөн. Дэлхий ертөнцийг харах үзэл бодлыг минь хүртэл өөрчилсөн.
-Урагшаа зүтгэж байгаа, амжилт гаргах гээд оролдлого хийж байгаа бүхий л салбарт бэрхшээл байдаг.
- Ямар ч төрөлд оролцсон амжилт гаргаж медальд хүрье гэж зорьж  байгаа тамирчин жижиг сажиг асуудалд энергиэ зарж цалгардуулдаггүй.
-Жижиг зүйлээс эхлэн  хичээж байж том амжилт ирдэг.
. Бид хамтдаа байгаа цагт бүхнийг чадна.
- Монголын залуус байгалиасаа чадварлаг, аливаа зүйлийн  эв дүйг амархан олдог,  оюун санааны хувьд ч гэсэн сийрэг байдаг. Үүнийгээ зөвөөр ашиглаж, орчин үеийн хөгжил,  нийгэмтэй хөл нийлүүлэн алхах юм бол   чадахгүй, мэдэхгүй, хэцүү гэж хойш суух  зүйл байхгүй.   Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12