Коронавирусын улмаас Кэсон дахь харилцаа холбооны байрыг түр хаахаар Пхеньян, Сөүл хамтран шийдвэрлэв

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Yonhap агентлагийн мэдээлснээр одоо тус офист Бүгд Найрамдах Солонгос улсын 68 иргэн байгаа ажээ-
Д.ЭНХЭЭ Шинэ төрлийн коронавирусын тархалтын улмаас БНАСАУ, БНСУ хамтран умард Солонгосын Кэсон дахь харилцаа холбооны хоёр талын албан байрыг (офис) түр хаахаар пүрэв гаригт шийдвэрлэжээ. Энэ тухай БНСУ-ын Нэгдэх асуудал эрхэлсэн яамны эх сурвалжийг эшлэн Yonhap агентлаг мэдээлжээ. Холбоо харилцааг дэмжихийн тулд телефон утасны болон факсын шинэ сувгууд бий болгохоор Сөүл, Пеньян хоёр шийдвэрлэснийг онцолж байна. Агентлагийн мэдээлснээр одоо тус офист Бүгд Найрамдах Солонгос улсын 68 иргэн байгаа ажээ. Ойрын үед тэд бүгд нутаг буцах юм байна. Хоёр солонгос дундын офисыг 2018 оны есдүгээр сард БНАСАУ – ын нутаг дэвсгэрт байрлах хилийн бүсийн Кэсонд нээсэн аж. Хоёр солонгосын хооронд харилцан солилцоог хөгжүүлэх, улс хоорондын байнгын холбоо харилцааг дэмжихэд тус албан байрын үйл ажиллагаа чиглэдэг. Томоохон хот болох Уханьд 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр уушигны хатгаа үүсгэгч 2019-nCoV коронавирусын дэгдэлт гарсныг Хятадын эрх баригчид тэмдэглэсэн. Пүрэв гаригийн байдлаар БНХАУ – д уг вирусээр халдварласан хүний тоо 7,7 мянгыг давж, нас бүрсэн хүний тоо 170-д хүрчээ. Шинэ вирус Хятад улсаас гадна 16 өөр улсад илэрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) БНХАУ – ын хувьд үндэсний онцгой нөхцөл байдал бий болсныг хүлээн зөвшөөрч, тус улс руу мэргэжилтнүүд илгээжээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06