Орос тэрбумтны хүү метрогоор явж, байр түрээсэлдэг

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Альфа групп”-ыг хамтран эзэмшигчийн нэг Михаил Фридманы хүү Александр Фридман Москвагийн захад сарын 30 мянган рублийн үнэтэй түрээсийн байранд амьдарч, метрогоор явдаг тухайгаа өгүүлжээ. Том Фридман өөрийнхөө өмч хөрөнгийг буяны үйл хэрэгт хандивлахаар төлөвлөж байгаа аж. "Эцгээсээ би юу ч өвлөхгүй гэсэн ойлголттой амьдарч байсан” хэмээн тэрбумтны хүү Bloomberg агентлагтай ярилцахдаа онцолжээ. 19 настай бага Фридман өнгөрсөн жил Лондонд сургуулиа дүүргэж, 405 мянган долларын орлоготой SF Development дистрибьютер кампаниа таван сарын өмнө нээжээ. Тэрээр Москвагийн ресторануудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг кампанийг мөн эзэмшдэг ажээ. Хэдийгээр эцгийн зүгээс санхүүгийн тусламж үзүүлдэггүй боловч Александр Фридманы үйлдвэрийн газрын амжилтад нэртэй бизнесмены танил талын холбоо тус дэм болдог болохыг агентлаг тэмдэглэж байна. Тухайлбал, хувьцааных нь 47,9 хувийг “Альфа групп” эзэмшдэг X5 Retail Group-ын дэлгүүрүүдэд SF Development кампани бүтээгдэхүүн нийлүүлдэг гэнэ. Дэлгүүрийнх нь боссын хүү учраас менежерүүд SF Development кампанийн бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрт нийлүүлэхгүй байсан байх хэмээн бага Фридман өгүүлжээ. Суралцахаа нэг жил завсарлахаар эхэндээ төлөвлөж байсан хэдий ч одоо их сургуульд элсэн суралцахаасаа татгалзах тухай бодох болсон хэмээн бизнес эрхлэгчийн хүү нэмж хэлжээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 42 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06