ЭМЯ: Коронавирусын тархалт буурах хандлага ажиглагдаж байна

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрүүл мэндийн яамнаас коронавирусын асуудлаар ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: -Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, шинэ коронавирусын халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн.  Шинэ коронавирусын тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа юм.  БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын нэг хувьтай тэнцэж байна. Одоогоор бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдэн, баталгаажсан.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусын халдварын улмаас олон улсад онц байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл өгсөн. Монгол Улсад 3,000 ширхэг оношлуур авахаар болсон бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлнэ гэлээ.
       ДЭМБ-ын зөвлөмжид:
  • Дэлхийн улс орнууд аялал ,худалдаанд хязгаарлалт хийхгүй байх,
  • Мэдээ, мэдээллээ хуваалцах,
  • Хөгжил буурай орнуудад зориулан онц байдлыг зарласан хэмээн онцолжээ.
Эх сурвалж:www.polit.mn 
 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06