Ц.Нямдорж ордны хуйвалдаан гэж юуг хэлэв?

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн /01.30/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэлээд ууртай байв.  Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт  нэлээд хатуу үг чулуудаж харагдсан.   Түүний  байр суурийг хүргэж байна.  Тэрээр “ Ерөнхий прокурор санал оруулаад нууцаар санал хурааж, өглөө энэ асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Бүр хүндрүүлсэн хэлбэрээр  энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. Түдгэлзэнэ гэдэг нь буруугүй бол буцаад ороод ирэхийг хэлээд байна. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах будилуулах жишиг тогтох гэж байна.  УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой.  Маргааш УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарвал ингэж хянах юм байна. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал.  Үндсэн хуулийн асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар. Хаана ч хэзээ ч ийм байдаггүй.   Чөлөөлөгдөх байсан юм  бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Номтойбаярт хүний ёсоор нөхцөл байдлыг хэлсэн. УИХ-ын ажлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Санал хураалтаа та нар хийсэн. Одоо үүнийг хянах байдлаар өөрчилж болохгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Их муухай юм болж байна. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна. Хожмын уршигтай асуудалд битгий оролцооч гэж гишүүдээс аминчлан хүсч байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 40 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06