Төвдийн асуудалд АНУ оролцсоныг Хятадын эрх баригчид эсэргүүцэв

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын эрх баригчид газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг Төвдийн асуудалтай холбоотой  хуулийн төслийг АНУ-ын төлөөлөгчдийн танхимаас баталсныг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гадаад яамны Хятадтай холбоотой асуудал эрхэлсэн хэвлэлийн  төлөөлөгч Хуа Чунин “2019 оны Төвдийг дэмжих болон улс төрийн бодлогын хууль нь олон улсын хүний эрх, олон улсын харилцааг зохицуулдаг үндсэн журмыг ноцтой зөрчиж байна. Мөн  БНХАУ-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагаас гадна  Төвдийн эрх чөлөөний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд буруу үлгэр жишээ үзүүлж байна” гэж мэдэгджээ. Тэрээр Төвд нь эрт дээр цагаас БНХАУ-ын эзэмшил нутаг байсан.  Төвдийн дотоод асуудал бол цэвэр БНХАУ-ын дотоод асуудал юм. Тиймээс ямар нэгэн бусад орны оролцоог зөвшөөрөхгүй гэв. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд олон улсын нийгэмлэг Төвдийн бодит нөхцөл байдлын талаар илүү ойлгох болсон учраас БНХАУ-ын улстөрийн бодлогыг улам дэмжих болсон гэж мэдэгджээ. Төвдтэй холбоотой энэ асуудал нь шашин, үндэстэн, хүний эрхийн асуудал биш. Зөвхөн БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын зарчимтай холбоотой чухал асуудал гэсэн байна Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.31  БААСАН  № 21 (6246)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 41 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06