Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар /01.30/ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэ удаа сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1-нд гэж өөрчлөх саналын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд оруулж иржээ. Үүнийг гишүүд дэмжиж батлав. Гишүүдийн зүгээс хэрэв сонгууль болохоос зургаан сарын өмнө нэр дэвшигчийг ажлаас нь чөлөөлчихвөл тэд ажилгүй, орлогогүй болно, Хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчнүүд бол төрийн албан хаагчид. Энэ хүмүүсийг ажлаа өг гэж хуулиар шаардах ёсгүй зэрэг саналуудыг гаргаж, ажлаа өгөх хугацааг ийнхүү хойшлууллаа.
Эх сурвалж:www.polit.mn