“Японоос нэмж оношлуурын төхөөрөмж авахаар болсон”

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Коронавирустэй холбогдуулан Эрүүлмэндийн яамнаас өнөөдөр /01.30/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Өнөөдөр 10 цагийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 6.065, нас барсан хүн 132, эдгэрсэн хүн 124 болсон байна. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад коронавирусын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн.  Өвчний шинж тэмдэг нууцлаг байгаа үед голомтоос шууд ирж байгаа иргэдэд хяналт тавих нь чухал юм. Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учир ДЭМБ-ын дэргэдэх Онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. ДЭМБ Монголын ЭМЯ-тай хамтран коронавирусын оношлуурыг дахин худалдан авахаар болсон. ДЭМБ, Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг хийх ба хоёрдугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Халдваргүйтэл, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх гээд нүсэр ажил байдаг ба эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье” гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Уржигдар ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн хариу сөрөг гарсан тул бид зөвлөгөө өгөөд дараагийн арга хэмжээг авч байгаа. Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа буюу, лаборторийн хариу гарахаар мэдээлнэ. Иргэд маань өөрсдөө шинж тэмдгээ хэлээд ирж байгаа зүйлс их байгаа нь сайн хэрэг. Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг хэлмээр байна. Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ. Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэх нь ихсэж, дэлгүүр хоршоогоор их явахаа болино уу. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй” гэв. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Бид 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Цаг тухай бүрт нь мэдээллээр хангаж, танилцуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улсад одоогоор коронавируысн халдвар бүртгэгдээгүй. Халдвар орохоос нь өмнө авах ёстой урьдчилсан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06