Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй автобустай болно

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Улаанбаатар хот энэ жил нийтийн тээвэрт реформ хийх гэж буй талаар манай сонин өмнө нь сонирхуулж байсан. Тэгвэл түүний нэг болох автобусны парк шинэчлэлтийг нийслэлээс энэ жилдээ багтаан хийх гэж байгаа юм. Улаанбаатар хотод одоогоор 920 автобус үйлчилгээнд явдаг. Түүний 300 гаруй нь насжилт өндөртэй. Дэлхийн стандартад манайх шиг сая гаруй хүн амтай хотод 1000 гаруй автобус үйлчилгээнд явах стандарт байдаг байна. Энэ тоог сонсохоор бидэнд автобус хүрэлцээтэй мэт сонсогдож байгаа байх. Харин бодит байдал дээр нийтийн тээврийн хүрэлцээний асуудал иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Мөн орчны бохирдол, жолоочийн харилцаа хандлага гээд нийтийн тээврийг тойрсон асуудал их. Түүний дотроос хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэдтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ манайд дутмаг байдаг.  Тэгвэл энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас насжилт өндөртэй 150 автобусыг үйлчилгээнээс хасч иргэдэд ээлтэй нийтийн тээврээр нөхөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Тодруулбал, их багтаамжтай, хүрээлэн байгаа орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй 300 гаруй автобусаар парк шинэчлэлт хийх юм. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан автобусыг стандартын дагуу үйлчилгээнээс хасдаг. Харин нөхөн хангалтаар Солонгос улсад ашиглаж байсан автобуснуудыг оруулж ирдэг байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд насжилт өндөртэй 200 гаруй автобусыг үйлчилгээнээс хасч нөхөн хангалт хийсэн. Харин энэ жилийн хувьд 150 гаруй автобусыг үйлчилгээнээс хасч 300 автобусаар парк шинэчлэлт хийнэ гэж нийслэлийн төсөвт суулгасан. Энэ 300 автобусыг нийтийн тээвэр хангалтгүй байгаа чиглэл болон шинэ суурьшлын бүсүүдэд явуулна. Тус автобуснууд нь Солонгос улсад 5-6 жил ашиглагдсан байгаа. Гэхдээ энэ автобуснууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байхаар сонгоно. Нэг ширхэг автобус нь 500 сая төгрөгийн үнэтэй. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийснээр зорчих эргэлт хангагдаж нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм” гэсэн юм. Мөн дээрх автобуснууд орж ирэхээс өмнө түгжрэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Түүний нэг нь нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчих дүрэм байдаг. Харин манайд энэ хэрэгжилт хэрэгжихгүйгээс үүдэж нийтийн тээврийн эргэлт зогсонги байдалтай байдаг. Тиймээс нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх мөн агаарын бохирдлыг бууруулах үүднээс “Эко” цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхлээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.30  ПҮРЭВ  № 20 (6245)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 31 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06