БНХАУ-аас ирсэн 14 зорчигч халдваргүй, 18 хүнд шинжилгээ хийгдэж байгаа гэв

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. Нийт 29 хүнээс шинжилгээ авахад 14 онош үгүйсгэгдсэн байна. Үүнд Ховд, Архангай, Хэнтий, "Дэрэн" клубийн тамирчдын сэжигтэй тохиолдолууд үгүйсгэгджээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлан, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм. ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Энэ сарын 28-нд ДЭМБ-ын удирдах ажилтнууд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, Ухань хотод халдварын тархалтыг удаашруулах, биологийн сорьцыг өгөхөөр тохиролцсон. Энэ нь эмчилгээний үр дүн гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-д зорчсон халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй. Халдвар БНХАУ-аас бусад улсад дэгдэлт хэлбэрээр биш, алаг цоог байгаа тул иргэд иргэний үүргээ биелүүлж, хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. АНУ-д бүртгэгдсэн таван тохиолдол бүгд БНХАУ-д зорчсон иргэд сайн дураар эмнэлэгт хандан оношлогдсон" гэлээ. БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр тухайн улсад коронавирусээр өвчилсөн тохиолдол 5,974, нас барсан хүний 132, есөн мянга гаруй сэжигтэй тохиолдол байгаа аж. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй байсан гэжээ. Нас баралтын түвшин нь 2003 онд гарсан “SARS”-ын дэгдэлттэй харьцуулахад бага байгаа аж. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр дэлхий дахин 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна. Тандалтын дөрөв дүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатарт амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байна. Энэ оны нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн.  Өчигдөр улсын хилээр нийт 1966 Монгол Улсын иргэн нэвтэрсэнд холбогдох журмын дагуу тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ. Хонг Конгийн онгоцоор халуунтай ирсэн иргэдийг тусгаарласан Мөн өчигдөр Хонг Конгийн онгоцоор ирсэн зорчигчдийн талаар өндөр халуунтай дөрвөн зорчигч, нэг зорчигч дотор нь эвгүйрхсэн гэх шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу очиход зарим иргэний халуун онгоцноос буух үедээ буурсан байсан. Гэсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал дөрвөн хүн нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өдөр нь Бээжингээс ирсэн нэг хүнийг бас тусгаарлаад шинжилгээ хийж, хариугаа хүлээж байна. Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Томуугийн вирус илэрсэн иргэдийг эмчлээд эмнэлгээс гаргаж байгаа гэдгийг онцоллоо. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтий аймагт 14 настай охин нэгдүгээр сарын 24-нөөс эхэлж халуурч, 27-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан тохиолдол бий. Үүний шинжилгээний хариу өчигдөр гарсан. Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан бөгөөд хариугаар уушигны халтгалгааны хүндэрлээс болж нас барсан нь тогтоогдсон" гэв. Эх сурвалж: www.zms.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06