Хичээл нөхөж, таван бямба гаригт хичээллэнэ

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Урд хөршид коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор  ЕБС-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон.  Тэгвэл цахим хичээл заах, амралтын хуваарийг хэрхэн зохицуулах тухай салбарын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /01.29/ мэдээлэл хийв.  Түүний мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе. -2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа  учраас III улирлын амралтаас долоо хоногийг хасаж, таван удаа бямба гарагт нөхөж хичээллэнэ. -Хуваарийн дагуу нэг телевизээр нэг ангийн л хичээл гарах бөгөөд теле хичээлийг тэргүүлэх зэрэгтэй 170 багш заана. Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой байдлаар оруулж байгаа юм.
-Багш нар сурагчидтайгаа цахимаар харьцах ч фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг БСШУСЯ-наас анхааруулж байна. -Мөн орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалал, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгөөд байна. -Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан. Харин үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвээр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын багтай хийх хамтарсан хоёр бэлтгэлийг цуцалжээ. -Соёл урлагийн салбарын бүхий л тоглолтыг зогсоосон бөгөөд уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой. -Мөн сурагчдын амралт биш хөл хорио гэдгийг анхааруулаад олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг сануулж байна. Эх сурвалж:www.polit.mn 
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06