"Зах, худалдааны төвүүдийг хаахгүй, халдваргүйжилтээ сайжруулахыг үүрэг болгосон”

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /01.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Даваажаргал “Коронавирустэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байгаа. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газрын үйл ажиллагааг хязгаарласан. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх  захирамж гарсан. Тиймээс Засаг даргын захирамжийг мөрдөж ажиллахыг уриалж байна” гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох мөн цаашлаад эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатар “Нарантуул болоод бусад супермаркетын үйл ажиллагааг зогсоох захирамж гарах гэж байна гэдэг ташаа мэдээллээс үүдэж хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Одоогоор зах, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоох нийслэлийн онцгой комисс болон Засаг даргын шийдвэр гараагүй байна. Харин захирамжид дээрх газруудыг ариутгал, халдваргүйжилтээ сайжруулахыг үүрэг болгосон. Тиймээс иргэд хүнсний дэлгүүр болон захуудын үйл ажиллагааг зогсоох гэж байна гэж айж сандрах хэрэггүй. Мөн цахимаар явж буй ташаа мэдээлэлд итгэхгүй бодитой эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна” гэсэн юм.  Эх сурвалж:www.polit.mn     
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06