Таван эмийн сангийн нэг нь л амны хаалт худалдаалж байна

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР ТВ-9 телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр эмийн сангуудад амны хаалт, гар ариутгалын бодис тасарчихсан байгаа талаар хөндсөн билээ. Бид үүний мөрөөр БНХАУ-д төдийгүй, зарим улс оронд хурдацтайгаар тархаж байгаа коронавирус нь манай улсад халдварын эрсдэл өндөр байгаа учир мэргэжлийн байгууллагаас амны хаалт зүүж, гар болон орчноо ариутгахыг анхааруулсан ч эмийн сангуудад амны хаалт олдохгүй, байгаа нэг нь үнээ нэмсэн гэх асуудлыг сурвалжиллаа. Багшийн дээдийн сургуулийн ойролцоох дөрвөн ч эмийн сангаар ороход амны хаалт дууссан гэв. Эмийн сангийн хаалгаар орж буй үйлчлүүлэгчид бүгд л маск асууна. Хэд алхаад л тааралддаг эмийн сангаар маск сураглаж бараг нэг километр явсны эцэст арайхийн масктай эмийн сан олдов.  Энгийн үед  нэг удаагийн амны хаалт нэг боодол нь буюу 50 ширхэг нь 2500 төгрөг гэдэг ба нэг ширхэг нь 150 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг байсан бол  маскны эрэлт нэмэгдсэнээр зөвхөн нэг ширхэг нь 500-800 төгрөгөөр худалдаалж байлаа. Өөр маск асуухад байхгүй энэ л байна гэх. Аргагүйн эрхэнд маск хайж ирсэн иргэд түүнийг нь худалдан авч байв. Нэг эмийн сангаар таван минут ч хүрэхгүй хугацаанд гэхэд 8-10 хүн маск асууж орж ирэв. Зарим эмийн сан нэг хүнд амны хаалт таван ширхгээс илүү өгөхгүй гэдгээ хэлж байлаа. “Монос” эмийн бөөний төвд ч мөн амны хаалт тасарчээ. Эмийн санч Л.Одонтунгалаг “Нэг удаагийн болон даавуун,  утааны шүүлтүүртэй гэх маскууд нь олон төрлөөр худалдаалагддаг байсан ч сүүлийн гурав хоногт маш их зарагдаж дууссан. Орж ирж байгаа арван хүний найм нь маск асууж байна. Маск дууссан дариуд захиалга өгсөн ч одоог хүртэл алга л байна. Үнийн хувьд нэг удаагийн маск 200 төгрөг, даавуун болон утааны шүүлтүүртэй маскийг 2000-12000 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Одоо хэзээ маскны нийлүүлэлт ирэхийг сайн мэдэхгүй байна” гэдгийг хэлсэн юм. Эмийн сангаар үйлчлүүлж байсан иргэн н.Нямсүрэн “Маск, гар ариутгагч хэр барагтай олдохгүй байна. Дөрөв хоногийн өмнө арав гаруй нэг удаагийн маск авсан дуусаад дахиад авах гэтэл 500 төгрөг болсон байна. Зарим газар нь бүр 800 төгрөг ч гэж байна” гэсэн юм.   Зарим үйлчилгээний байгууллагууд үнэгүй маск тарааж байна   Өвчний халдвараас сэргийлэх гэсэн иргэдийн дунд маск, санитол, спиртийн эрэлт үүсч, анхан шатны сэргийлэх дээрх хэрэгслийн хомстол үүсээд байгааг хүн бүхэн хэлж байна. Эрүүл мэндийн яамнаас үндэсний үйлдвэрлэгч “Мөнхийн тун”, “Монхимо” үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 30-40 мянган ширхгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байна гэж мэдээлсэн. Гэвч үнэн хэрэгтээ наанадаж 4-5 эмийн сан дамжихгүй л бол маск олдохгүй хэвээр дүр зураг ажиглагдсаар л байна. Түүнчлэн иргэд маскийг их хэмжээгээр авч байгаагаас үүдэн зохиомол хомстол үүсгэж байгааг албаны хүмүүс хэлж байсан юм. Зарим үйлчилгээний байгууллагууд нэг удаагийн маскийг их хэмжээгээр худалдан авч үйлчлүүлж буй иргэдэд үнэгүй тарааж байлаа. Тухайлбал, “Tom n toms”-оор үйлчлүүлэхэд үйлчлүүлэгч бүртээ нэг удаагийн маскийг дөрөв хоногийн өмнөөс бүх сүлжээ кофе шопоор үнэгүй тарааж байгаа юм байна. Мөн Exclusive брэнд амны хаалт үйлдвэрлэж иргэдэд үнэгүй тарааж эхэлсэн бол, “Интермэд” болон “Эм Жи Жи” гэсэн эмнэлгүүд, ч бас үйлчлүүлэгчиддээ амны хаалт үнэгүй тарааж байсан юм. Эм зүйн байгууллагын гүйцэтгэх захирал И.Балжинням “Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэх бодисын 2-4 сарын нөөцтэй байсан ч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдогч байгууллагуудад захиалга өгсөн” гэдгийг хэллээ. Харин эмийн үйлдвэрүүдээс тодруулахад захиалгаа дийлэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.Тодруулбал, спирт үйлдвэрлэдэг “Тавин Ус” эмийн үйлдвэр захиалгаа дийлэхгүй, амны хаалт, гар ариутгагч, спирт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа хэдий ч  захиалга ирэх долоо хоногийн Даваа гариг хүртэл дүүрсэн, “Монхимо” үйлдвэрийн гар ариутгагч мягмар гаригаас, амны хаалт баасан гариг хүртэл захиалгатай байгаа гэсэн юм. Ийнхүү вирусийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаагаа дэмжих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах гэдгийг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байгаа энэ үед амны хаалт, гар ариутгагч, спиртийн хомсдол үүсээд байна. Нэг удаагийн маскийг ханиадтай хүн хоёр цаг, эрүүл хүн дөрвөн цагийн турш зүүх стандарттай. Гэтэл өдөрт 4-5 удаа маск сольж зүүх санхүүгийн боломж хийгээд бүх нийтээр иймэрхүү хөөрөгдсөн үнээр худалдаж авах боломж хомс байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.29  ЛХАГВА  № 19 (6244)  
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

29 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

29 мин
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

13 цаг 35 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

13 цаг 57 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

14 цаг 6 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

14 цаг 11 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

17 цаг 22 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

Өчигдөр 06 цаг 00 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

Өчигдөр 06 цаг 00 мин