Б.Ганцэцэг: Малчдыг дэлхийн соёлд ойртуулах нь бидний зорилго

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Нарны буман гэрэл” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганцэцэгийг урьж ярилцлаа.   -Амжилттай яваа бизнесийн эхлэл нь старт апп буюу бизнесийн санаа байдаг. Анхны алхам бүхэн сургамж үлдээдэг. Та бизнест хэрхэн хөл тавьж байв? - Манай компанийн үйл ажиллагаа гэр бүлийн бизнесээс эхтэй. 1990 оны үед хүн бүхэн ганзагын наймаа эрхэлдэг байсан. Айлын том охин болохоор аав, ээждээ дэм болох гээд  дүү нартайгаа хамт төрөл бүрийн бараа,  чихэр жимс, хоол гээд  зарж болох бүх зүйлийг зардаг байсан. “Нэг өглөө манай дүү  ааваа та 10000  төгрөг  өгөөч. Би нэг юм хийж үзэх гэсэн юм”  гэхэд аав маань эргэлзэлгүй  мөнгө өгч дүүг маань дэмжсэн. Ингээд бүгд хичээсний үр дүнд хэдхэн сарын дотор л манай гэр бүл анхны бизнесийн сууриа тавьж чамгүй мөнгөтэй болсон. Ер нь бол 10000 төгрөгөөр эхлүүлсэн бизнес гэж хэлж болно. Манай гэр бүл олуулаа болохоороо хурдан хугацаанд байр сууриа олж чадсан гэж боддог. Бидний хамгийн том үлгэр дуурайлал бол бидний аав ээж. Биднийг амьдралд нугарахгүй байх ухаанд сургасан. Тиймээс  өдөр бүр хичээж ажиллаж амьдардаг. Хүн чин сэтгэлээсээ хүсч түүнийхээ хойноос хичээх юм бол заавал амжилтанд хүрнэ гэдэгт  итгэдэг. -Гэр бүлийн бизнес одоо ямар  амжилтад хүрээд байна. Та ком-паниа танилцуулна уу? - “Нарны буман гэрэл” ХХК нь 1998 оноос хойш гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар маркетинг борлуулалт, гадаад харилцаа, импорт, санхүү, хүний нөөцийн алба гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн өөрийн төв салбар болон 21 аймаг, 329 суманд  гэрээт борлуулагчдаараа дамжуулан малчин түмний ахуйн хэрэглээнд зориулагдсан олон улсын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол орныхоо өнцөг булан бүрт нүүдлийн соёл, иргэншлээ хадгалан таван хошуу малаа маллаж, цаг агаарын эрс тэс уур амьсгалд дасан зохицож амьдарч ирсэн малчин түмнийхээ хэрэгцээнд онцгойлон анхаардаг. Иймээс  олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, чанар аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн зэрэгцээ амьдралын зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхийг зорьдог. Сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тогтмол өсч бидэнд улам ихийг хийх урам зоригийг өгч байна. Өнөөдөр бид дэлхийн гурван  улсын зургаан  үйлдвэртэй  хамтран ажиллаж үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлж байна. -Хэдэн нэр төрлийн ямар бүтээгдэхүүнийг хаанаас оруулж ирж байна вэ? - Олон улсын шаардлагад нийцсэн Турк улсын “Yigitaku” үйлдвэрийн аккумлятор, Bekas үйлдвэрийн дулаан хадгалах эко зуух, Солонгосын “Daewoo” үйлдвэрийн аккумлятор, цахилгаан мотор, усны насос, өвсний хадуур, БНХАУ-ын “DAYUN”, “YINGANG”, “HAOJUE” үйлдвэрийн мотоцикль, нарны толь, зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин зэрэг 30 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдэд хүргэж байна. Хаожу Холдингс ХХК (Haojue Holdings) мотоцикль үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэх компани юм. HAOJUE брэндийг Японы алдарт SUZUKI мотокицлийн стандартаар БНХАУ-д үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. 2015 онд тус компани нийт 12.1 тэрбум юанийн борлуулалт хийсэн. Өнөөдөр хоёр үйлдвэр, 10.000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэрийн мотоциклууд 12 жил  дараалан бүх Хятадын таван од шагналыг хүртсэн. Эдгээр мотоциклийг манайх импортоор оруулж ирж хэрэглэгчдэдээ нийлүүлдэг. Түүнчлэн малчдад зориулж бүх төрлийн цахилгаан бараа, үүсгэврийн худалдаа эрхэлдэг. - Бизнес эрхлэхэд бэрхшээл байдаг. Малчдад чиглэдэг болохоор бусад бизнесээс онцлогтой юу? -Хамгийн том бэрхшээл валютын ханшийн тогтворгүй байдал.  Мөн төрийн албан хаагчдын хүнд суртал.Үүний нэг нь гаалийн байцаагчдын дарамт их. Яг ном журмынхаа дагуу гаалиар орж ирж буй барааг байцаагчид нь 1-2 хоног саатуулах юу ч биш. Өмнө нь хэд хоногоор саатуулдаг байсан. Одоо харьцангуй гайгүй  болсон. Хөдөөгийн малчид  худалдан авах чадвар харьцангуй сайн. Яг  зорьсон худалдан авалтаа хийдэг. Түүнээс биш төв суурингийнхан шиг дэлгүүр ороод гэнэтийн худалдан авалт хийх тохиолдол бараг үгүй. Хүмүүс махны үнэ, ноос ноолуурын үнэ  өндөр байгаа болохоор хөдөөгийн малчдын  амьдрал харьцангуй сайжирч байгаа гэж бодож байгаа байх. Гэхдээ төгрөгийн  худалдан авах чадвар муу байгаагаас  орлого нь нэмэгддэг ч тэд дийлэнхдээ  малаа барьцаалж зээл ихээр авдаг. Манайх бүх аймаг сум бүрт борлуулалтын албан ёсны сүлжээтэй. Харин манай  төв компани  албан ёсоор 30 гаруй хүнийг  ажлын байраар ханган ажиллаж байна. Бизнес  тасралтгүй үргэлжлэх цикл. Энэ циклийг яаж эргүүлэхээс бизнесийн амжилт шалтгаалдаг. Ямар ч бизнес цаг үеэсээ хоцрохгүй үргэлж хөгжүүлэлт шаардлагатай байдаг. - Сэргээгдэх эрчим хүчний импорт цаашдаа хэр тогтвортой байх бол? - Сэргээгдэх эрчим хүч  дэлхий нийтээр хүчээ авч буй хамгийн ирээдүйтэй салбар.Тиймээс бид ч бас энэ салбартаа илүү төвлөрөн ажиллах зорилготой. Манай улс өөрсдөө сэргээгдэх эрчим хүчний нөөцөө тооцож үйлдвэрлэл эрхэлж экспортлох боломжтой. Гэхдээ Хятадтай өрсөлдөж дэлхийн зах зээлд гарна гэдэг маш хэцүү. Сайн судалгаа хийж, ядаж өөрийн улсын дотоодын хэрэгцээг эхний ээлжинд хангах шаардлага, хэрэгцээ байна. Цаашдаа манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй орон гэдгээр харвал бидний бизнес үйлдвэрлэл рүү шилжихийг үгүйсгэхгүй. Монгол Улсын гадаад худалдааны салбарт тодорхой байр суурийг эзэлж, мэргэшсэн багийг бүрдүүлж чадсан нь амжилтын гол үндэс.  Бид малчдынхаа ахуй амьдралд нийцүүлэн гэрээт борлуулагч нараараа дамжуулан өөрийн бүтээгдэхүүнийг хямд үнэ, чанарын баталгаатайгаар худалдаалан түгээж байна. Монголын эртний уламжлалт мал аж ахуй, өв уламжлал, ёс заншилд тулгуурлан нүүдлийн соёлоо хадгалж яваа малчин түмнийг дэлхийн хөгжилтэй ойртуулан шинэ технологи, шинэ санааг “нарны буман гэрэл” нэвтрүүлэн, мал аж ахуйн ашиг шим үр өгөөжийг дээшлүүлэх, XXI зууны нүүдэлчдийн шинэ соёлыг тогтооход чиглэгдсэн бараа бүтээгдэхүүнээр ханган ажиллахад бидний зорилго оршино. Манай компани “Дэлхийн хөгжлийг малчны хотонд хүргэнэ” гэсэн уриатай. -Өрсөлдөөнийг хэрхэн зохицуулж байна вэ? -Бизнест хэрэглэгчдийн сэтгэл ханамж хамгийн чухал. Тиймээс бид хэрэглэгчдээ үргэлж чанартайг нь санал болгодог. Цаашид  малчдын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй.Малчдыг аль болох явдал чирэгдэлгүй сүлжээг бий болгохын зорьж байгаа. Нөгөөтэйгүүр тэдний орлогыг нэмэгдүүлэх түүхий эд малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөж монгол малын стандартыг дэлхийд тогтоох гэсэн хэтийн зорилготой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.29  ЛХАГВА  № 19 (6244)  
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

19 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

3 цаг 38 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

7 цаг 44 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

7 цаг 44 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

7 цаг 44 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 5 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

23 цаг 30 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

23 цаг 35 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин