ДЭМБ: Эрүүл мэндийн сэдвээр бичиж буй байгууллага, ажилтнуудын мөрдөх удирдамж

2020-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрүүл мэндийн талаар төөрөгдөлд оруулж болзошгүй эндүү ташаа мэдээлэл хүний аминд хүрэх аюултай төдийгүй нийгмийн эрүүл мэндэд нөлөө үзүүлж байдаг тул Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал болгосон эрүүл мэндийн сэдвээр бичиж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудын мөрдөх удирдамжийг Монголын хэвлэлийн хүрээлэн түгээж,  эрүүл мэндийн сэдвээр бичиж байгаа  сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагынх ажилтнуудыг дагаж мөрдөхийг Монголын хэвлэлийн хүрээлэнгээс  уриалсан байна. -ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭДВЭЭР БИЧИЖ БУЙ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНУУДЫН МӨРДӨХ УДИРДАМЖ- Цаг хугацааны хязгаарлагдмал байдлаас үл хамаарч тоо баримт бодитой эсэхийг заавал нягтлан шалгана. Буруу ташаа мэдээллээс болж гэм хор учруулахгүй байх. • Үл биелэгдэх, хоосон найдлага төрүүлэхээс зайлсхийнэ. Эм, эмчилгээ бүр тухайн хүний эрүүл мэндийн байдал, эмчийн оношоос хамаарах учир “ид шидтэй эмчилгээ хийнэ”, “бүрэн эдгээнэ” гэх агуулга бүхий мэдээллийг нийтэд түгээхээс зайлсхийнэ. • Иргэд, олон нийтийн дунд айдас төрүүлэх, үндэслэлгүйгээр цочроох, тодорхой өвчний аюул бүх нийтийг хамарч буй байдлаар хавтайруулсан өрөөсгөл мэдээлэл цацахаас болгоомжилно. • Эрүүл мэндийн ямар ч сэдвээр мэдээлэл бэлтгэж, түгээхдээ тухайн мэдээлэл хэнд давуу байдлыг бий болгож болох, хэнд ашигтай байх талаар шүүмжлэлтэй хандаж мэдээллийн өнцөг, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг нягтална. • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм, эмчилгээтэй холбоотой нэвтрүүлгийг ивээн тэтгэлгээр бэлтгэсэн бол үүнийг ил тодоор олон нийтэд мэдээлнэ. • Эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл өгсөн эх сурвалжийг нууцална хэмээн тохирсон бол амлалтаа биелүүлнэ. • Өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүлийн эрүүл мэндийн болон хувийг нууцыг ямагт хүндэтгэж, нийтэд дэлгэхээс татгалзана. • Нийтлэл, нэвтрүүлгийн үр дагаварыг байнга урьдчилан тооцож, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний өвчин, эрүүл мэндийн асуудлаар нийтэд мэдээлэхдээ тэдний ирээдүйд сөрөг үр дагавар учруулахгүй байхыг тооцно. • Аваар осол, байгалийн гамшгийн улмаас өнчирсөн хүмүүсийн сэтгэлийн зовлонд хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандаж, онцын шаардлагагүй бол сэтгэлийнх нь шархыг сэдрээн эмзэглүүлэхийг цээрлэнэ. Осолд өртсөн, хүнд гэмтсэн, нас барсан хүн, тэдний ар гэрийнхний зураг дүрсийг ойроос авах, шаардлагагүйгээр олон дахин харуулахаас зайлсхийнэ. Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн.  
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06