Б.Цогтбаатар: Японоос авчирсан оношлуураар нэг л удаа сорьц авна   

2020-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монголд коронавирус бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Японоос 200 оношлуур авчирсан. Нэг оношлуурыг нэг л удаа хэрэглэх заалттай юм байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “"Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 4474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа. Хонконгоос ирсэн хоёр оюутнаас сорьц авсан. Тусгаарласан 13 тохиолдлын долоо нь хилийн боомтод бүртгэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг хянаж байгаа. Эмийн хангамж, багаж хэрэгсэлтэй холбоотойгоор дутагдсан зүйл байхгүй. Хилийн боомтуудад тусгаарлах өрөөнүүд бэлтгэсэн. Оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид ашиглаж байна. Сорьцыг хот руу татна. Нэг сорьцонд нэг л оношлуурыг хэрэглэнэ. Японоос 200 оношлуур ирсэн. Хариу урьдчилсан байдлаар 24 цагийн дотор гарна” гэлээ. Харин амны хаалтны үнээ нэмсэн газруудын мэдээллийг ШӨХТГ болон Эм холбооны утсанд мэдээлэл өгөөрэй гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05