Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

2020-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хүүхэд оюун ухаанаараа бодож гараараа бүтээдэг. Тэд үргэлж туршлага хуримтлуулж, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байдаг. Тиймээс өөрөөр нь шийдвэр гаргуулж, өөрөөр нь сонгуулах нь чухал. Рубик шоогоор хичээллэх нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолтыг хөгжүүлэх ач тустай байдаг талаар “Нүүдэлчин шоо” клубын багш Н.Сэргэлэнбат зөвлөж байна. Шоо эвлүүлэхдээ хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахын тулд хүүхэд хөдөлгөөнөө хянаж, тогтвортой сууж сурдаг байна. Мөн төлөвлөгөө гаргаж сурна. Шоо нь төлөвлөгөөний дагуу байшин барихтай адилхан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурна. Тухайлбал, ямар нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол түүнийхээ дагуу хийдэг. Хамгийн гол нь цаг хугацааны үнэ цэнийг ойлгоно. Рубик шоо нь хамгийн гол нь өөртэйгөө өрсөлдөх юм. Богино хугацаанд шоогоо эвлүүлэхийн тулд аль болох хурдан сэтгэж, хөдлөх ёстой. Хамгийн цөөхөн үйлдлээр маш хурдан хийхийн тулд богино хугацаанд эвлүүлдэг аж. Цөөхөн үйлдлээр хийхийн тулд зөвхөн баруун гараараа нэг ажлыг хийдэг хүүхэд зүүн гараа зэрэг ашиглаж өөрийгөө 100 хувь дайчилна гэсэн үг. Ингэснээр хоёр гар нь зэрэг ажилладаг болсноор баруун, зүүн тархи нь зэрэг хөгжинө. Үүнээс гадна ой тогтоох чадвар нэмэгдэнэ. Илүү хурдан болж ирэхээр ялган таних чадвар буюу зүй тогтлыг хурдан харж үйлдлүүдийг хийж чаддаг болно. Мөн тулгамдсан үед шийдвэр гаргах чадвартай болдог байна. Өнөөдөр рубик шоо спорт болтлоо хөгжжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.28  МЯГМАР  № 18 (6243)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 25 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06